Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотын Жианбэй олон улсын нисэх онгоцны буудалд Tibet Airlines компанийн зорчигч тээврийн онгоц хөөрөх үедээ хөөрөх зурвасыг давж зүүн талын их бие нь шатсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Энэхүү осол нь тус мужид өглөөний 08.00 цагийн үед болсон байна. Онгоцонд 113 зорчигч, багийн есөн гишүүн байсан ба үүнээс 40 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдээд байна. Нас барсан тохиолдол гараагүй бөгөөд ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж.
Энэ нь Хятад улсад энэ онд гарсан хоёр дахь томоохон нисэх онгоцны осол юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна