Шадар сайдаар ахлуулсан Баяр наадам зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг сонгожээ. Нийт 19 хүний нэрсийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд санал болгохоор хүргүүлснээс УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг сонгосон байна.
Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас Үндэсний баяр наадмаа тэмдэглээгүй өнжсөн. Тиймээс энэ жил Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр болсон.
Мөн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар наадмын төсвийг баталжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна