Наадамчдын замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл нээх талаар судална

Ш.АДЪЯАМАА
2022/05/14

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Наадамчдын замын Нисэхийн тойргоос Эрэлийн уулзвар хүртэл авто замын зорчих хэсэгт чиглэсэн тээврийн хэрэгслийн эгнээ гаргах тухай Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын хамгийн түгжрэл ихтэй хэсэг бол Яармагийн бүс нутаг юм. Өдөрт 3-4 цаг түгжирч байгаа учраас нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг саадгүй явуулж өгнө үү гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу дараах саналыг боловсрууллаа. Автобус ачаалалтай цагуудад иргэдийг бүтэн цаг хүлээлгэж, чирэгдэл учруулж байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарийн мөрдөлтийг сайжруулах зорилгоор чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл давуу эрхтэй зорчих гудамж замын хүрээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлж, экспресс чиглэл шинээр нээснээр хүлээлгийн хугацааг 5-12 минутад хүргэх боломж байгаа тооцоо гаргасан” хэмээв.

Автобус хүлээх хугацаа дунджаар 5-12 минут гэдэг боловч бодит байдал дээр 30 минут, ачаалалтай цагуудад нэг цаг хүртэл иргэдийг хүлээлгэж, чирэгдүүлдэг. Автобусны дундаж хурдыг 18-20 км/цаг байхаар төлөвлөдөг ч судалгаагаар өглөө, оройны ачаалалтай цагуудад 0-8 км/цагт хүрчээ. Иймд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлэх зорилгоор Наадамчдын авто зам буюу Нисэхийн тойргоос Эрэлийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсэгт чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бий болгох шаардлагатай байгаа юм. Өдгөө Наадамчдын замаар нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлийн 66 автобус үйлчилгээ үзүүлж, өдөрт  60 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Тус зам нь авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, түгжрэл их байдгаас шалтгаалан иргэдийн зорчих эрэлт, хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйд хүрээд буй.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Наадамчдын замаар зорчих чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн төлөвлөлт, экспресс чиглэл шинээр нээх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тооцоо, судалгаа гарган танилцуулахыг үүрэг болгов. Мөн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ гаргахтай холбогдуулан зохих тусгаарлах хашлага болон замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний камерын хяналтын хүртээмж, зам тавьж өгөөд баруун эргэх уулзварын тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.

СЭЛБЭ ЦУГЛУУЛАГЧ ШУГАМААС БОЛЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОЛОН АЖИЛ СААТЖЭЭ

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат “Эко Дамбадаржаа” хорооллын ариутгах татуургын Сэлбэ гол цуглуулагч шугамын өнөөгийн байдал, байнгын ашиглалтад оруулах тухай танилцуулав.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах тус хорооллын шугам сүлжээ, барилга угсралтын ажлыг 2013-2018 онд хийсэн. Тухайн үед “Тэш өргөө” ХХК зураг төслийг боловсруулж, төсөл хэрэгжүүлэгчээр “Цэлмэг Ази” ХХК ажиллан, Сэлбэ бохир ус цуглуулагчийг угсрах ажлыг гүйцэтгэжээ. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2015 оны арванхоёрдугаар сард үр дүнг хүлээн авч, дүгнэлт баталгаажсан боловч цуглуулагч шугам нь хөрсний усны түвшин өндөр, голын сав дагуу барьсан учраас намар, хаврын улирлын газар хөлдөлт, гэсэлтийн үед худагт гажилт үүссэн байна. Тэрхүү хэв гажилтаар хөрсний болон голын ус нэвчиж байсан тул өнөөдрийг хүртэл ашиглагч байгууллага болох Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ хүлээж аваагүй байгаа юм.

Өнөөгийн байдлаар бохирын шугамын нийт 80 худаг байгаагийн 60 нь зайлшгүй засварлах шаардлагатай байгаа тул гүйцэтгэгч компанид инженерийн шугам сүлжээний шаардлага хангахгүй худгийг засварлаж, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх албан бичгийг удаа дараа хүргүүлж, арга хэмжээ авч иржээ. Түүнчлэн 2021 оны аравдугаар сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох байгууллагууд болон төслийн туслан гүйцэтгэгч компаниуд цуглуулагч шугамын өнөөгийн байдалтай танилцаж, эхний ээлжид таггүй худгуудыг таглах ажлыг гүйцэтгэсэн байна.

Өдгөө шугамыг ашиглалтад оруулж, бохир усыг татан зайлуулах шаардлага тулгарсан найман аж ахуйн нэгж, орон сууцны хоёр барилга байгаа аж. Иймд хөрсний устай худгуудын засвар үйлчилгээг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлж, ашиглалтад оруулах саналыг зөвлөлийн хуралд оруулав.

Уг асуудлаар зөвлөлийн гишүүд санал хэллээ. Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Зураг төсөл боловсруулсан “Тэш өргөө” ХХК-тай хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн нийслэлээс энэ ажилд зарцуулсан хөрөнгө мөнгөө нэхэмжилье гэсэн ч тухайн үед ажлыг хүлээн авсан комиссын акт саад болж байна. Тиймээс энэ асуудлыг илүү өндөр түвшинд авч хэлэлцэх хэрэгтэй” хэмээв.

Мөн Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Улаанбаатар хотод дэд бүтэц маш чухал. Сэлбэ гол цуглуулагч шугамын энэ асуудлын улмаас бүтээн байгуулалтын олон ажил саатаж байна. Тиймээс бид зориг гарган үүнийг шийдэх хэрэгтэй. Өөр хувилбараар шийдье гэвэл төсөв хөрөнгө хүрэхгүй учраас үлдэгдэл төсвийг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэн үргэлжлүүлэх нь зөв” гэлээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга уг шугамын хэвийн ажиллагааг хангахыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 33 минутын өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 41 минутын өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 53 минутын өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 1 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 1 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 2 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 3 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 4 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 5 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 5 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 6 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 6 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 7 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 21 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 21 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 22 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 22 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 23 цагийн өмнө