Хан-Уул дүүрэгт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ОЙН ТӨГӨЛ байгуулах ажлаар үргэлжилж байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн хэмжээнд хаврын мод тарих “Ногоон хот-Иргэний оролцоо” аянаар үргэлжилж байна.

Хан-Уул дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх хурдны зам дагуу Айцын амны уулын энгэрийн 100га талбайг ойжуулахаар зорилт тавьж, өнөөдөр 7га талбайд 3900 гаруй мод тарьж ОЙН ТӨГӨЛ байгуулах ажлын эхлэлийг тавьжээ. 

Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллага, дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран тус 100 га талбайг ойжуулж, арчлан хамгаалах, ургуулах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхааран ажиллах юм байна.

Мөн тус дүүргийн гэр хороололын айл өрхүүдийн хашаанд мод тарих, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг зүлэгжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэцгийн мандал байгуулах зэрэг ажлаар үргэлжлэх бөгөөд мэргэжлийн 40 гаруй сургагч багш нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, модыг арчилж ургуулах тал дээр хяналт тавин ажиллах аж. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 16 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 16 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 18 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 19 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 21 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28