НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
Манай улс 2003 оноос “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тэмдэглэх болсон юм.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэд олноор цугларч баяр, ёслолын үйл ажиллагаа тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд төв талбайд болон хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газарт гэр бүлийн өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна