Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин 2030 он гэхэд 27 сая мод тарина

М.Төгөлдөр
2022/05/15

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих болно” гэдгийг мэдэгдсэн бөгөөд энэхүү хөдөлгөөнийг монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байна.

Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжихийн зэрэгцээ манлайлах үүрэгтэй оролцон, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа юм.

Энд онцлоход, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021 оноос 2030 он хүртэл доорх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Үүнд:

Нэг. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл;

Хоёр. Мод үржүүлгийн газар байгуулах төсөл;

Гурав. Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад ногоон хотхон байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх төсөл;

Дөрөв. Хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл;

Тав. Заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх төсөл;

Зургаа. Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл;

Долоо. Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх төсөл зэргийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургууль, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо, “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хамтран хэрэгжүүлэх юм.

Тэрчлэн Батлан хамгаалах салбар энэхүү төслийн хүрээнд 2030 он гэхэд нийт 27 сая мод тарьж, ургуулан ногоон орчныг бий болгоно. Модыг нэг газраас огтолж нөгөө газарт тарих бус өөрсдөө ургуулж тарих нь чухал. Тиймдээ ч уг төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хот болон хангайн бүс, говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний 9 ангийн байршилд долоон мод үржүүлгийн газар, хоёр мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулах зорилтыг тавьж ажил хэрэг болгож байна.

Энэхүү сургалтын төвүүдийг байгуулснаар жилд нэг сая тарьц, суулгацыг бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгааны ажлыг явуулах боломжтой болно. Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022 оноос 2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9,504,000 ширхэг тарьц, суулгац бэлтгэж нийлүүлэхээр ажиллаж байна.

Мөн Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро экологийн мэдлэг олгох, сургагч багш бэлтгэх сургалтыг ХААИС-ийн Агро-экологийн сургуулийн багш нартай хамтран зохион байгуулснаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага бүр сургагч багштай болсон нь бас нэгэн дэвшил юм.

Энэ хугацаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчнээс нийт 39 га талбайд 7 мод үржүүлгийн газар, 2 Агро-экологийн сургалтын төв байгуулахаар төлөвлөж байна.

Үүнд:

1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн эзэмшлийн 8 га талбай;

2. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Сонгинод Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн эзэмшлийн 2 га талбай;

3. Төв аймгийн Батсүмбэр суманд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн эзэмшлийн 5 га талбай;

4. Төв аймгийн Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн эзэмшлийн 2 га талбай;

5. Эрдэнэт хотод Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн эзэмшлийн 3 га талбайд;

6. Дорнод аймгийн Чойбалсан суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн эзэмшлийн 3 га талбайд;

7. Говьсүмбэр аймаг Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн эзэмшлийн 4 га талбайд

8. Завхан аймаг Улиастай хотод Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн эзэмшлийн             2 га талбайд;

9. Дорноговь аймгийн Сайншанд сум Зүүнбаян баг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мэдлийн 10 га талбайд тус тус байгуулна.

Эдгээрээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвийн нээлтийн ажиллагааг энэ удаа зохион байгуулж байна.

Энэхүү Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвд 2022-2023 онд 16 нэр төрлийн 2,212, 354 ширхэг мод, бут сөөгийг тарих юм.

2025 оноос жилд 1,944,476 ширхэг тарьц, суулгац нийлүүлэх ба 2030 он хүртэл 9,722,380 ширхэг мод тарьц, суулгацыг шилжүүлэх болно.

Мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид байнгын байрлалд ногоон байгууламж бий болгох зорилгоор “Сэрүүн дунбарай” ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажилласнаар нарс, хар мод тус бүр 20, голт бор, өрөл тус бүр 50, улиас 300, буйлс болон шар хуайс 1000, хайлаас 2400 ширхгийг тарьж ургуулах ба 4151 кв.м талбайг зүлэгжүүлэх юм.

Ийнхүү говийн бүсэд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг-Агроэкологийн сургалтын төвийг шинээр байгуулж байгаа бөгөөд олон мянган тарьц, суулгацыг бэлтгэн, мод бут тариалах, ургуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ тус ангийн байнгын байрлалд ногоон байгууламжийг бий болгохоор зорьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20