Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-уул аймагт өнөөдөр /2022.05.17/ ажиллаж шинээр мэндэлсэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын хамтраар дархан сумын 9 дүгээр багт байгуулагдаж буй “Шинэ иргэний төгөл”-д мод тарилаа. #Тэрбум_мод” үндэсний хөдөлгөөн, #Ногоон_Дархан_2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын зурвасыг байгуулан 10 жилийн хугацаанд нийт 20.0 сая мод тарьж ургуулахаар зорин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 105 мянган мод тариад байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна