Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ-аас мэдээлэл хийж байна.
Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон байна.
Маханд хольсон цагаан өнгийн уусмалд бичил биетийн тоо их байсан. Эмээлтийн гулууз маханд нянгийн тоо 7.6 сая, шулсан маханд нянгийн тоо 10 сая байсан.Эм Ди Си Пи компани шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа учраас шинжээч томилно. Махыг зах зээлд нийлүүлсэн эсэхийг шалгаж байна.
Мах боловсруулах үйлдвэрт байсан цагаан нунтгаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна