Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв

М.Төгөлдөр
2022/05/27

Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна.

Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмэгтэй энхийг сахиулагч нарт баяр хүргэв.

Монгол цэрэг Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов.

Үүн дотроо Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд  шинэ чиг хандлага, өөрчлөлт гарч эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх жин жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэв.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо цэргийн харилцаанд зохицол, зөвшилцлийн  уур амьсгал, энэрэнгүйн соёл түгээн, Энхийг дэмжих ажиллагааны хүнлэг зорилгод илүүтэй нийцэж, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх, үймээн самууны хөлд нэрвэгдэгсэд болон хүчирхийлэлд өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд өндөр үр дүнтэй байдгийг дурдав.

Мөн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд  хувь нэмэр оруулсан энхийг сахиулагч нарт дурсгалын зүйл гардууллаа.

НҮБ 2000 онд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоол гарган, энхийг сахиулах, бүтээн байгуулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Монгол Улсын 872 эмэгтэй алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.

Африк тивд цэргийн ажиглагч, одоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт хэлтсийн даргаар ажиллаж байгаа анхны эмэгтэй энхийг сахиулагч хурандаа Н.Нямжаргал, цэргийн багийн захирагчаар ажилласан бэлтгэл дэд хурандаа Г.Тунгаамаа, НҮБ-ын цагдаагийн ажилтнаар анх удаа бие даан үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал, цэргийн хээрийн 2 дугаар шатны  эмнэлгийн багт үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн их эмч, ахлах дэслэгч Д. Ариунжаргал нарын бүсгүйчүүд эмэгтэй цэргийн алба хаагчид Энхийг сахиулах ажиллагаанд оролцох шанг татсан түүхтэй.

Эмэгтэй энхийг сахиулагчдын анхдагчийн нэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга Г.Болорт цэргийн дээд цол- “Бригадын генерал” цол хүртээснээр Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал төрсөн.

Энэ нь Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч буй шинэ чиг хандлагын илэрхийлэл төдийгүй аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж буй эмэгтэйчүүдийн эр зориг, хичээл зүтгэлийг үнэлсэн хэрэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20