“Улаанбаатар марафон”-нд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ

М.Төгөлдөр
2022/05/28

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт эхэллээ. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно.

Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна. Марафоныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжсэн, гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг юм. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени,  Казакстан Улсаас олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зорин ирж оролцож байгааг дуулгахад таатай байна. Улаанбаатар бол гүйгчдийг дэмжсэн, гүйлтийн спортыг хөгжүүлсэн хот байх болно. Олон улсын марафонд оролцогч та бүхэндээ амжилт хүсье” хэмээн өгүүлсэн юм. Мөн тэрбээр гарааны дохионы буудлагыг хийснээр олон улсын марафон 5 км-ийн гүйлтээр эхэлсэн юм.

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтэд Монгол Улсын хөнгөн атлетик, гүйлтийн нэр хүндтэй тамирчид оролцов. Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Ц.Бямбажав,  марафон гүйгч, олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний ахлагч Б.Мөнхзаяа,  Хөнгөн атлетикийн тамирчин, Ахлах ахлагч Д.Гантулга нар өнөөдрийн гүйлтийн тэмцээнд оролцож буй юм. Мөн Кени, Казакстан  Улсын нэр хүндтэй тамирчид манай улсыг зорин ирж, марафонд оролцож байна.

Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км-т гүйх юм. 21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.

“Улаанбаатар марафон-2022” олон улсын  гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Хамгийн анх  2014 онд  16.839 иргэн оролцож байсан бол  2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онд 30.000-д хүрчээ.  Мөн 2019 оноос  нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 32.000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас марафон гүйлт завсарлаад байсан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20