Марафон гүйлт бүх нийтийн хүртээл болжээ

М.Төгөлдөр
2022/05/28

“Улаанбаатар марафон-2022” гүйлт амжилттай боллоо. Олон улсын марафон гүйлтэд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

МАРАФОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙСНАА  ОРОЛЦОГЧ БОЛЛОО

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга асан Т.Гантөмөр:

-Би бол “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулах багт олон жил ажилласан хүн. Харин энэ жил нэр хүндтэй гүйлтэд оролцогчийн хувиар ирсэн маань ихэд сонирхолтой байлаа. 55-аас дээш насны ангилалд  21км-ийн төрөлд амжилттай оролцож, 2 цаг 20 минутын амжилт үзүүлэн барианд орсондоо баяртай байна. Марафон гүйлтэд хүүхэд багачууд, ахмадууд, гэр бүлийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мэргэжлийн тамирчид цөм оролцож байгаа нь сайшаалтай. Марафон гүйлт олон нийтийн хүртээл болжээ. Ахмадууд маань эрүүл мэндээ чухалчилж, гүйдэг болсон байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон бусад албан тушаалд ажиллаж байхдаа энэхүү тэмцээний зохион байгуулалтад олон удаа оролцсон. Цаашид гүйлтийн спортыг бүх нийтийн хүртээл болгож, улам өргөжүүлэх болтугай гэж ерөөе.

ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ БЯЦХАН ОРОЛЦОГЧ

Бяцхан оролцогч Д.Амин-Эрдэнэ:

-Би зургаан настай. 211 дүгээр цэцэрлэгт сурдаг. Гүйлтэд анх удаа орж үзэж байна. Гоё байна.

“УЛААНБААТАР МАРАФОН”-Д ЗУРГАА ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа:

-“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн 42.195 км-ийн зайд түрүүлж, тэргүүн байр эзэллээ. Энэхүү олон улсын хэмжээний марафонд би зургаа дахь удаагаа түрүүлж байна. Гүйлтийн спорт жил ирэх тусам хөгжиж, марафонд оролцогчдын тоо нэмэгдэж, зохион байгуулалт ч сайжирсаар байгааг онцолъё. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс хүйтэн, бороотой, салхитай тамирчин хүний шандас, тэсвэр хатуужлыг шалгасан уур амьсгалтай байлаа. Гэвч зорьсондоо хүрсэндээ баяртай байна. Хөнгөн атлетик, гүйлтийн спортоор хичээллэх сонирхолтой хүмүүстээ хандаж хэлэхэд шууд гүйлтээр хичээллэж, амжилт гаргана гэх биш алхалтаас эхлээрэй. Идэвхтэй алхалтаас гүйлтэд шилжихэд илүү хялбар байх болов уу. Спорт танд илүү сайхныг мэдрүүлнэ.

ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЖ БАЙНГА ГҮЙЖ БАЙГААРАЙ

Олон улсын хэмжээний мастер Б.Ванданпүрэв:

-“Улаанбаатар марафон-2022”  олон улсын гүйлтийг зохион байгуулсан НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир спортын хорооныхондоо талархлаа илэрхийлье. Би урьд нь 42 км-ийн марафон гүйлтэд таван удаа оролцож, 8,9,10 дугаар  байруудад шалгарч байсан.  Энэ жилийн хувьд 42 км-ийн зайнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусад нь оруулах болсноор анхны гүйлтэд нь түрүүлсэндээ маш их баяртай байна. Марафон зохион байгуулалт сайн, шинэ технологи нэвтрүүлсэн нь сайхан санагдлаа. Цаг уурын хувьд хүнд уралдаан боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1500 метр болон  21 км-ийн төрөлд хоёуланд нь оролцож, тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Багш дасгалжуулагч, баг хамт олондоо, үргэлж дэмждэг хүмүүстээ талархаж байна. Нийт хүмүүстээ спортоор хичээллэж, өөрийгөө ялан дийлж, эрүүл мэнддээ анхаарч, байнга гүйж байгаарай гэж хэлье.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20