Л.Энх-Амгалан: Нэг ч хүүхэд хүчирхийллийн золиос болох ёсгүй

М.Төгөлдөр
2022/05/28

УИХ-ын гишүүн, Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан хүчирхийллийн золиос болсон сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчдаас хүлцэл өчсөн байна. Тэрбээр"Амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт ажиллах зуур Дорнодын багш хүүхдүүдээ зодож буй, Эрдэнэтийн сургуулийн сурагч ахлах ангийн ах нартаа зодуулж тархины хүнд гэмтэл авсан тухай эмгэнэлтэй гэмт үйлдлүүдийн тухай мэдээллүүд сошиалаар цацагдсанд салбарын сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч гүнээ харамсаж, сэтгэл зовнин сууна. Хүчирхийлэлийн золиос болсон сурагчид мөн тэдний эцэг эх, асран хамгаалагчдаас нь гүн хүлцэл өчье.

Багш сурагчаа зодсон асуудал удаа дараа гарсаар байна. Энд тохиолдолд багшийн 100% буруу. Багшид арга хэмжээ авагдах нь зүй. Гэхдээ бид тогтолцоогоо бас сэтгэлгээгээ өөрчлөх нь хамгийн амин чухал асуудал болоод байна.
Дээрх үзэгдэл нь магадгүй бүр хуучирсан "хүүхдэд гар хүрч болдог" гэдэг ядуу сэтгэлгээний нэг илрэл юм. Хүүхдүүд сургууль дээрээ ч, гэр орондоо ч ийм уур амьсгалыг мэдэрч байгаа. Үүнд оролцогч гурван тал байгаа нь сурагч, багш, асран хамгаалагч гурав. Сурагчид урам зориг, чиг баримжаа өгөх ёстой бол насанд хүрсэн нөгөө хоёр талынх нь сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байгаа.
Энэ бүхэн мэдээж өргөс авсан юм шиг хурдан өөрчлөгдөхгүй, харин үргэлж явагдах соён гэгээрлийн ажлын үр дүнд өөрчлөгдөх ёстой. Тиймээс Боловсролын яамнаас энэ жилийг “Ёс зүйн жил” болгон зарласан. Энэ нь уг сэдвийг үргэлж анхаарлын төвд байлгахын эхлэл болно.
Ёс зүйн жилийн хүрээнд зөвхөн соён гэгээрэл, нөлөөллийн ажлын зэрэгцээ бүтцийн хувьд ч хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Тухайлбал, Боловсролын салбарын түүхэнд анх удаа хэрэгжилтийн агентлагийг шинээр байгуулж, аймаг, дүүрэг, цэцэрлэг, сургууль болгонд Ёс зүйн зөвлөл, хороог байгуулж, сэтгэл зүйчтэй болгож үйл ажиллагааг нь идэвхжүүлж байна.
Мөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх болно.
Энэ бүхний үр дүн эхнээсээ гарч сурагчид болон багш нарын хандлага, харилцаанд эерэг өөрчлөлт үзэгдэж буй. Дээр дурдсан үзэгдэл ч сурагч, асран хамгаалагчийн зүгээс “шүгэл үлээж”, далд үзэгдлийг ил болгож буй эерэг өөрчлөлт юм. Урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явцын эхлэл тул тодорхой тайлагнах цаг хараахан болоогүй байна.
Энэ ажлаа бид эрчийг нь алдуулахгүй хийж байгаа, харин үр дүнг хамтдаа хүлээцгээе. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн ч үр хүүхдийнхээ төлөө, ёс зүйтэй ирээдүйн нийгмийг бүтээхийн төлөө энэхүү аянд идэвхтэй оролцож дуу хоолойгоо өргөөрэй гэж урьж байна.
Эцэст нь дээрх асуудлыг бас багшийн талаас харахыг та бүхнээс хүсэх гэсэн юм. Өнөөдөр Монгол улсад багшийн ажил нь тийм ч хүсүүштэй ажлын байр байж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Цалин бага, тэгсэн атал нэг багшид оногдох хүүхдийн тоо хэтэрхий их. Багшийн стресс дарамт хангалттай байгаа. Гэхдээ энэ нь хүүхэд зодох ёстой гэсэн үг биш нь мэдээж. Тиймээс Боловсролын яамнаас багшийн хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг тодотгох, ойлгуулах, хэвшүүлэх маш олон ажлуудыг эхлүүлснээс гадна нийгмийн асуудалд нь онцгой анхаарал хандуулан ажилласаар байгаа. Энэ ажилд бас багш нарыгаа идэвхтэй оролцож, санаа бодлоо уралдуулахыг уриалж байна. Эцэст нь сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагч гэсэн 3 алтан гурвалжны хамтын итгэлцэл, хамтын ажиллагаа, хамтын дэмжлэгээр бид үе тэнгийнхний дээрэлхэлт болон сургуулийн орчин дахь бүх хэлбэрийн хүчирхийлэлд хамтдаа цэг тавьж чадна" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20