Зариг.мн сайт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Тавхан хором төсөл"-ийг амжилттай зохион байгууллаа

О.Шүрэнцэцэг
2022/05/30

Zarig.mn видео сайт 2022 онд нийгмийн тодорхой бүлэг рүү хандсан гурван томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Тавхан хором хүлээе” төсөл байлаа. Төслийг нийт 45 хоногийн хугацаанд ЦЕГ, ТЦА,  АТҮТ, Албан журмын даатгагчдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд “Шунхлай” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм. Өнөөдөр төслийн хаалтыг хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа олон нийтэд танилцууллаа.

Төслийг санаачлан хэрэгжүүлэхдээ Нийслэлийн ЕБС, СӨБ-ын School Police-д ашигладаг хантааз, дохиурыг нэгдсэн байдлаар шинэчилэн, цувралаар зургаан анги бүхий хүүхдийн animation бүтээсэн бөгөөд зургадугаар сарын 1-ний өдөр олон нийтэд түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Төслийн хугацаанд орон нутаг, нийслэлийн зорчигч тээврийн 770 автобусанд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх агуулга бүхий танилцуулга материал хэвлүүлж, байршуулсан бол нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 100 автобусны гадна сэрэмжлүүлэг мэдээлэллийг байршуулжээ.  

Түүнчлэн Зорилтот бүлэг болох хүүхдүүдэд зориулж TIK TOK давалгаа явуулж, бодит байдлыг газар дээрээс нь харуулсан 30 удаагийн сурвалжилга хийж, 15 постер мэдээлэл, видео шторк, видео контент бэлтгэн хүргэсэн байна. Мөн төслийн хүрээнд хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр удаа төслийн танилцуулгыг хийжээ.

Өнгөрөгч 2021 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 мянган жолоочоос 7 мянга нь эрхээ хасуулж 7-30 хоног баривчилгаанд явсан ч дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хууль эрхзүйн орчинд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгцээ байгааг харуулж байна. Тиймээс төслийг хэрэгжүүлэгч Зариг видео сайтын хамт олон “Зөрчлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт хүргүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2022-2023 оны хичээлийн жилд ашиглагдах, “Улаанбаатар принт” ХХК-ийн хэвлэх 2 сая дэвтэр дээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий мэдээлэл байршуулах зэрэг ажлыг үргэлжлүүлэн  хийхээр төлөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20