Махны үйлдвэрүүдэд хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөх үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Өчигдөр мах чанасан асуудалд МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй байгаа. Байцаагчид бид дотооддоо хариуцлага тооцно, лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа л хэрэглэх эсэхээ шийдэх ёстой. Түүнээс биш мах чанасан хүмүүс бол лабораторийн ажилтнууд биш" гэсэн юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийсээр ирсэн. Шалгалтаар илэрсэн зөрчилд "Зөрчлийн хууль"-иар шийддэг бол гэмт хэргийн шинж илэрвэл "Эрүүгийн хуулиар шийддэг" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна