Нийслэлийн иргэдийг Германд сургалт, дадлага хосолсон хөтөлбөрт хамруулна

O.Аззаяа
2022/06/04

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өчигдөр ХБНГУ-ын “FAV Service” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шупер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд Улаанбаатар хотын иргэдийг ХБНГУ-д мэргэжлийн сургалт, дадлага хосолсон хөтөлбөрт хамруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны саналыг талархан хүлээн авч, санамж бичгийн төсөлд саналаа тусган, зохих журмын дагуу байгуулахад бэлэн гэж мэдэгдлээ. 

ХБНГУ-ын “FAV Service” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шупер Монгол Улс төдийгүй ХБНГУ-д Төрөлжсөн мэргэжлийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах иргэдийн тоо багассан болохыг хэлж байлаа. Тэрбээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн энэхүү хосолсон сургалтын хөтөлбөрийн мэдээлэл иргэдийн дунд дутмаг байгааг хэлээд, энэ тал дээр сайтар анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 17 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19