БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэнийг шалгажээ

Л.Бямбажав
2022/06/05

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад БНХАУ-ын нэр бүхий хоёр иргэн байрлаж байгаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Иймээс Гадаадын иргэн, харьяатын газраас дээрх хоёр иргэнийг шалгалаа.

Шалгалтаар дээрх иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22, 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахаар хасалтаа хийлгэсэн. Гэвч “Ковид-19” цар тахлын улмаас улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир нутаг буцах боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь тогтоогджээ.

Мөн тухайн иргэд нь өөрийн орны Элчин сайдын яамандаа нутаг буцах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байна. Иймээс “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн дагуу ямарваа торгууль, шийтгэвэр ногдуулахгүйгээр, хил нээгдсэн үед эх оронд нь буцаах арга хэмжээ авах юм.

Дэлхийн олон улс “Ковид-19” цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас эх орондоо буцах боломжгүй нөхцөл байдалд орсон гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах зэргээр уян хатан зохицуулалт хийж буй. Манай улсын хувьд ч “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.14 дэх хэсэгт зааснаар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол тус нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд бүртгэл, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлнө гэж хуульчилсан.

      Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршиж сууж буй гадаадын иргэдийг бүртгэлийн нэгдсэн системээр хянахаас гадна төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20