Хэрлэн 1 дүгээр цэцэрлэг нь 1932 онд байгуулагдсан Хэнтий аймгийн ууган цэцэрлэг юм. Одоогоор 227 хүүхэд 33 багш ажилтан албан хаагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин өнөөдөр 200 хүүхдийн багтаамжтай Хэрлэн 1 дүгээр цэцэрлэгийн барилгын шав тавьлаа. Тус барилгын төсөвт өртөг нь 4,1 тэрбум төгрөг, гүйцэтгэгчээр Солармед Монгол ХХК ажиллаж байгаа бөгөөд 2023.08.01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дашрамд сонирхуулахад Хэнтий аймагт сүүлийн 4 жилийн хугацаанд 14 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулсан бол энэ онд 3 цэцэрлэг шинээр баригдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна