Өнгөрсөн онд олон орны үзэгчдийг байлдан дагуулж байсан “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг удахгүй үзэгчдэд хүрэх гэж буйг Нэтфликс компани болон уг бүтээлийн найруулагч Хван Дон Хёк нар албан ёсоор зарлажээ.
“Squid Game цувралын эхний бүлгийг гаргахад 12 жилийг зарцуулсан. Харин Нэтфликсийн хамгийн алдартай цуврал болоход 12 өдөр л шаардагдсан юм. Уг бүтээлийн зохиолч, найруулагч, продюсерын хувьд манай шоуг үздэг, үзэх дуртай хүн бүрд талархал илэрхийлээд нэг зүйлийг чанга зарламаар байна. Бидэнтэй дахин нэгдэж, цоо шинэ үеийг дахин эхлүүлээрэй” гэж Хван Дон Хёк бичсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна