Улсын хэмжээнд жид 120-130 хүүхэд шинээр хорт хавдар өвчнөөр оношлогдож байна

O.Аззаяа
2022/06/13

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүд 2021 онд 55 хүүхэд  хорт хавдрын өвчлөлөөр нас барсан тоон мэдээлэл байгааг тодотгоод хүүхдийн хорт хавдраар өвчилж буй шалтгааныг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрт илрүүлэг үзлэгийн явц байдал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үр дүнгийн талаар илүүтэй лавлаж байлаа. 

Монгол Улсын хэмжээнд жилдээ 120-130 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдож байгаа бөгөөд үүний дийлэнх хувийг цусны хавдар эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод үүнд хүнсний хэрэглээ, цаашлаад хүнсний сав, баглаа, боодол гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг тул нийгмийн хөгжлөө дагаж өвчлөл нэмэгддэг талтайг тодотгосон. Салбарын яамны зүгээс хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулахад бусад салбаруудтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Удам зүйн лаборатор”-ийг байгуулах буюу хүүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлох лабораторийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулан ажиллаж байна хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 57 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20