Б.Цэнгэл: "Кью Эс Си" ХХК Засгийн газрыг шүүхэд өгсөн, бид удахгүй сөрөг нэхэмжлэл гаргана

O.Аззаяа
2022/06/13

Засгийн газар өнгөрсөн 4-р сард “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон юм. Үүнтэй холбоотойгоор "Кью Эс Си” ХХК нь Засгийн газрыг шүүхэд өгсөн байна. 

"Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга А.Ариунболд нар оролцох юм. Харин энэ асуудалд ТӨБЗГ-ын дарга Б. Цэнгэл хариу тайлбар хийхдээ:

“Бид Захиргааны хэргийн шүүх дээр очиж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудалтай холбоотой Кью Эс Си компанийн шүүхэд өгсөн нэхэмжлэхийг авлаа. Тус компани засгийн газрын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт гаргасан. Бид тун удахгүй хуулийн хүрээнд хариу тайлбарыг гарган өгнө. Үүнээс гадна бид сөрөг нэхэмжлэх гаргаж өгнө. Үүссэн асуудалтай холбоотой бидэнд нэлээд ноцтой баримт байгааг удахгүй дэлгэнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр санхүүгийн иж бүрэн шалгалт хийгдэж байгаа. Нэлээн ноцтой тоо баримтууд удахгүй ил болно.” гэлээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 28 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20