Өчигдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болсон IceTop хамтлагийн тоглолтын үеэр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй нийт 20 хүний шээсэнд тест тавьснаас 3 хүнээс мансууруулах бодис илэрсэн гэдгийг бид өмнө мэдээлсэн. Үүнээс: Үзэгчид дундаас 1, урилгаар ирсэн дуучдаас 1, тоглолт зохион байгуулагч арын албаны 1 хүний шээснээс хар тамхи илэрсэн байна. Хамтлаг дуучдаас MR.Dogs хамтлагийн гишүүн н.Ганхөлөгийн шээснээс THC, үзэгч н.Анужингийн шээснээс Мөс, тоглолт зохион байгуулагч арын албаны 1 ажилтнаас мөн THC тус тус илэрчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна