Нэгдүгээр эгнээ болон томоохон уулзварууд, нэн шаардлагатай цэгүүдэд 13,944 камер суурилуулна"

Ш.АДЪЯАМАА
2022/06/24

2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл бөгөөд технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа. 

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах хамгийн зөв хэлбэр бол цахим шилжилт. Улаанбаатар хот цахим шилжилт хийх цаг нь болсон. Дэлхийн томоохон хотууд цахим шилжилтийг хийж, хөгжиж байгаа. Ийм ч учраас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төв болсон Улаанбаатар хот цахим шилжилт хийх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл технологийн томоохон 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран цахим шилжилтийг хийнэ. Энэ бүхэнд аж ахуйн нэгжүүдийн маань оролцоо чухал. Хиймэл оюун ухааны тусламжтай, хүний хүчин зүйлээс үл хамаарах зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм” хэмээлээ.

“Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав.

Тэрбээр “2016 оноос эхлэн Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийг эхлүүлсэн. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах хүрээнд 2018 онд Нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Энэ нь нийслэлийн нутгийн захиргааны 20 байгууллагын 133 төрлийн үйлчилгээг цахимжуулсан нь одоогийн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-ийн суурийг тавьсан томоохон төсөл болсон.


Мөн UB ERP систем буюу төрийн албан хаагчийн нэгдсэн системээр дамжуулж 30 мянга гаруй төрийн албан хаагч үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хялбар байдлаар явуулж, зардал хэмнэх боломжтой болсон. E-Mongolia аппликэйшнээр  дамжуулж 10 сая гаруй үйлчилгээ үзүүлсэн байна. Монгол Улсын цахим үндэстэн болох зорилтыг нэгтгэж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн тооцоо гарсан. Бид 2016 оноос хойш 26 төсөл, арга хэмжээг хийж хэрэгжүүлсэн” гэв.

Ийнхүү дээрх цахим засаглалын суурь төслүүдэд үндэслэн үндэсний технологийн тэргүүлэгч 70 гаруй компанитай хамтран нийслэлийн бүх салбарт цахим шилжилтийг нэвтрүүлж, соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хотыг бий болгох юм.

Энэ хүрээнд 2022-2024 онд хэрэгжүүлэх төсөл нь цахим засаглал, зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, аюулгүй хот гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээнээс бүрдэнэ.

ЦАХИМ ЗАСАГЛАЛ ТӨСӨЛ

Энэ хүрээнд нийслэлд бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбаршуулах, ил тод байдлыг хангахаар Онлайн бизнес төв төслийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр дүүргүүдээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож буй зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээ эрхлэх хүсэлтээ цахимаар ирүүлж шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Энэхүү системд 126,504 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хандаж 1,311 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хүсэлтээ шийдвэрлүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Мөн төслийн 2-р шатанд нийслэлд барилга барихтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээг энэ ондоо багтаан цахимжуулж, тус системд нэвтрүүлэхээр холбогдох тооцоо судалгааг хийж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН НЭГДСЭН УХААЛАГ СИСТЕМ ТӨСӨЛ

Зам тээврийн харилцаанд хүн бүр оролцдог. Иймээс хамгийн түрүүнд зам, тээврийн харилцаанд оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн цогц системийг бий болгохоор 2024 он хүртэл хэрэгжүүлэх долоон арга хэмжээ төлөвлөсөн. 2022 ондоо багтаан суурь өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэх радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг нийслэлийн 138 уулзварт суурилуулах, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ болон томоохон уулзваруудын замын хөдөлгөөний хяналтын камерыг бүрэн шинэчлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил багасна, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилнэ, мөргөлдсөн шүргэлцсэнээс үүдэлтэй цаг хугацаа алдах, зам дээр түгжрэл үүсгэх  байдал арилах юм.

Мөн радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг гэрлэн дохионы удирдлагын систем, төлбөрийн систем зэрэг чиг үүргийн байгууллагын мэдээллийн системүүдтэй холбосноор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарахад төлдөг төлбөрийн сонголтыг нэмэгдүүлэх, урьдчилсан болон дараа төлбөрт байдлаар төлөх боломж бий болох юм. Цаашлаад зам, тээвэртэй холбоотой чиг үүргийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадварыг сайжруулах, мэдээллийн систем, тоног төхөөрөмжийн нийлмэл бүхий “Удирдлагын төв”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөн, ухаалаг хотын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Сингапур зэрэг томоохон хотуудтай туршлага солилцон хамтран ажиллаж байна.

АЮУЛГҮЙ ХОТ ТӨСӨЛ

Телекамерын ухаалаг системд түшиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, нийслэлийн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж аюулгүй хотыг бий болгоно. Тус төслийн хүрээнд 2020-2024 онд орчны теле хяналтын камерын чиглэлээр 2019 оны А/925 захирамжаар баталсан нийслэлд нэн шаардлагатай 5,426 цэгт 13,944 камер суурилуулахаар төлөвлөөд байгааг Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
86.111.138.150
2022/06/25
0
0
Ebropiin ornuudad abto zamin hudulguun bugd cameriin sistemtei.Ebropchuud aas sudlaacheeee
Хариулах
66.181.176.17
2022/06/25
0
0
Бохир цэвэрлэх зориулалттай Хятадын өгсөн 300 сая доллар хаачсан бэ. Өдөр бүр тэрмуухай үнэрийг чинь үнэртээд удаж байна. одоо бүр уудаг крантны уснаас үнэртээд байна.
Хариулах
139.5.218.60
2022/06/25
0
0
Ад түмнээ л байнга хянадаг Хятад шиг болох нь дээ. Дарангуйлал тогтохоор гэмт хэрэг хийдэг дарга нарыг биш гэмгүй ард түмнээ л хаа явсан газар нь хянан мөрдөж, хазгай гишгэхэд л анаж байгаад шоронд хийдэг нийгэм рүү мангар бөх явж байна.
Хариулах
103.10.21.241
2022/06/24
0
0
Ажилладаггүй амархан эвдэрдэг камераар яах юм бэ өөр чухал ажил зөндөө бнашдээ удахгүй намар болно түгжээгээ утаагаа яах гэж бнаа бөх даргаа
Хариулах
183.177.100.4
2022/06/24
0
0
хэрэгтэй юм аа бол хийх л хэрэгтэй
Хариулах
Шинэ мэдээ
Голомт банк хувьцааны захиалгын тоогоо нэмэхээр боллоо 13 минутын өмнө
Д.Шагдарсүрэн: Энэ хүйтэнд бог малын шилбэ хөлдөх эрсдэлтэй, бод малын хэвтэрийг дулаан байлгах хэрэгтэй 23 минутын өмнө
Д.Цэцэнбилэг: Буруу мэргэжил сонголоо гээд амьдрал тэр чигтээ дуусч байгаа зүйл биш 32 минутын өмнө
Цасанд боогдсон 37 иргэнийг аварчээ 1 цагийн өмнө
“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргалаа 1 цагийн өмнө
Автобус хүлээсэн иргэд: Нэгдүгээр эгнээгээ чөлөөлж автобусаа чөлөөтэй явуул, бид хүлээсээр "хөлдлөө" 2 цагийн өмнө
Өмнөговь: МАН-ын хорооноос төрийн албан хаагчийн цалинг 80 хувиар нэмэх шаардлага тавилаа 2 цагийн өмнө
Р.Сэддорж: Би “Тавантолгой” ХК-ийн захирлаар долоон жил ажилласан, нүүрсний хулгайн асуудлыг компаниас нь очиж асуу 2 цагийн өмнө
Шөнөдөө ялимгүй цас орно 2 цагийн өмнө
АЙЛЧЛАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв  14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида угтлаа 14 цагийн өмнө
Э.Чимэдлхам: “Chairman Summit” удирдах ажилтнуудад зориулсан чуулга уулзалт зохион байгуулна 17 цагийн өмнө
Г.Занданшатар: “Намайг алгас” гээд байхад архиар шахвал хуулийн хариуцлага хүлээнэ 18 цагийн өмнө
Ш.Төрбат: Энэ өвөл эрчим хүчний асуудал хүнд байгаа ч нийлж хавсраад даваад гарах өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй 18 цагийн өмнө
"O'COUTURE FASHION SHOW 2023" болоход гурав хоног үлдлээ 19 цагийн өмнө
Цаг уурч Д.Шагдарсүрэн: Хүчтэй салхи гарахгүй бол энэ хүйтэн агаар удаан хугацаанд үргэлжилнэ 19 цагийн өмнө
Эрчим хүчний зохицуулах хороо: Айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг 12-р сарын 01-нээс эхлэн хөнгөлнө 19 цагийн өмнө
​ Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд "Алтанбулаг-УБ-Замын-Үүд" чиглэлд баригдах хурдны замын ажил эхэлнэ 19 цагийн өмнө
Шахмал түлшний болон шаардлагатай түүхий эдийн нөөц хангалттай байна 19 цагийн өмнө
Үхрийн 100 хоногийн хоолны дэглэм 19 цагийн өмнө