Өчигдөр 14:06 цагт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах ... дугаар байрны 4 дүгээр давхрын цонхны тавцангаас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очин тухайн байранд оршин суугч 8 настай охиныг гэрийнхээ тагтан дээрээс унах гэж байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг албаны хүмүүс анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна