Энэ сарын 18-ны өдрийн 02:00 цагийн үед гэмт хэргийн шинжтэй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал: СХД-ийн 12 дугаар хорооны нутаг дэсгэрт байрлах "Саппоро" үйлчилгээний төвийн урд хоёр эмэгтэй зодолдсоны улмаас нэг нь хүнд гэмтэл авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д яаралтай хүргэгдсэн ч нас баржээ. Хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна