1955 онд төрсөн Хоохор овогтой Бадамсүрэн өдгөө 67 настай. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон цагаас хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Гэвч тэтгэвэрт гарах нас өнгөрөөд хоёр жил болж байгаа түүнийг ЭТТ компанийн Зэс, металлын группийн даргаар томилжээ.
Төрийн албанд 32 жил ажиллахдаа дөрвөн жил улс төрийн албанд ажиллаж зургаан жил төрийн өмчит үйлдвэрийг удирдаж байна. Тэтгэвэрт гарах нас нь болсон ч өнөөг хэр ажлаа хийж давхар албан тушаал хашиж байгаа түүнээс өөр боловсон хүчин энэ Монгол улсад байхгүй гэж үү хэмээн олон нийт энэ асуудалд бухимдалтай хандаж байна. Эрх баригч нам гүйцэтгэх засаглалтын тэргүүнээсээ эхлээд залуусаа дэмжинэ гэдэг ч энэ мэт тэтгэвэрт гарах насны хүмүүс давхар давхар даргын албан тушаал хашсаар байгаа нь үг үйлдэл хоёрын зөрүү гэлтэй харагдаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна