Б.Бат-эрдэнэ: “Бүрдэл Майнинг”ХХК хулгайгаар ч болтугай ажиллая гэдэг сэтгэхүйгээ боль

O.Аззаяа
2022/07/28

Алтны үнэд хүрэхгүй амь нас байдгийг тод томруунаар харуулж байсан “Эко Алтан заамар ХХК” зүсээ хувирган “Бүрдэл Майнинг” ХХК болсон ч хуулийн дээгүүр гишгэлсэн хэвээр байгааг өнөөдөр БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ онцолжээ.

Эргэн сануулахад 2019 оны намар Төв аймгийн Заамар суманд “Эко алтан заамар” компанийн талбайд ажлаа хийж байсан дөрвөн хүн нурангид дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Үүнээс гадна Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж байх үед ч мөн“Эко алтан заамар” компанийн талбайд осол гарч нэг хүний амь нас хохирсон асуудал гарсан ч нам дарагдаад өнгөрч байсан түүх бий.

Угаавч уг нь хар гэдэг шиг тус компани нэрээ өөрчлөн Бүрдэл Майнинг болсон ч өнөөдөр Туул голын амийг тасдах үйл ажиллагаа явуулсаар л байна. БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ өөрийн цахим хуудсандаа:

Зөрчлөө арилгаад ажиллах тухай боддоггүй хулгайгаар ч болтугай ажиллая гэдэг сэтгэхүйгээ боль! гэжээ.

✅“БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК-ИЙН УС АШИГЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЛАА.

✅Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар ус ашиглах эрхийг цуцалсан.

✅“Бүрдэл майнинг” ХХК-ны үйл ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хяналт тавин ажиллахад зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг үргэлжүүлэн явуулж байсан тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн материалыг шилжүүлэхээр шийдвэрлээ. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар онцгойлон анхаарна уу!!

✅Түүнчлэн “Бүрдэл майнинг” ХХК нь хаягдал хогийн цэгийг тусгаарлаагүй буюу хуучин ашиглаж байсан гэх жорлонгийн нүхэнд ил задгай хаясан, ус ашиглалтын тайланг гаргаагүй, хаягдал ус зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байх тул илэрсэн зөрчилд болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандан байнгын хяналт тавьж ажиллах болно гэжээ.


21
angry
2
care
1
haha
8
liked
1
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20