БНХАУ-ын эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчлал хийхээр өнгөрсөн шөнө буусан. Тэгвэл өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзахаар болсон байна. Тайваньд буусан даруйдаа хатагтай Пелоси "Дэлхий даяар дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгох цаг мөч тулгараад байгаа өнөө үед Тайванийн 23 сая хүнтэй АНУ эв санааны нэгдэлтэй байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна" хэмээн твиттер хуудсаараа мэдэгдсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна