Ван И: Монгол Улс "Нэг Хятад" бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолсон

O.Аззаяа
2022/08/08

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар хэлэлцээ хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнийхээ дараа тэд хамтарсан мэдэгдэл хийв.

Б.Батцэцэг: -БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд, эрхэмсэг ноён Ван Итэй Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшний өргөн хүрээтэй асуудлуудаар хэлэлцээ хийж, санал солилцлоо. Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр эдийн  засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа. Хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлснийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ.

Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд нүүрс урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар боллоо. БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Зам-Үүд-Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр ярилцлаа. Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр боллоо. 

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн тахимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулан сэргээхээр ярилцлаа. 

Ван И: -Хоёр жилийн дараа талын Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот өөрчлөгдөн шинэчлэгдэж байгааг харах таатай байна. Мөн Монгол Улсын их тал нутгаас эрч хүч мэдэрлээ. Монгол Улсын гаргаж буй ахиц дэвшилд баяртай байна. Талууд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж байна. БНХАУ төрийн тогтвортой байдал, хөгжилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улс "Нэг Хятад" бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолсон. Тайвань, Шинжаан, Төвөд, Хонконг зэрэг Хятадын дотоодын хэрэгт бусад улс орон хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаад талархаж байна.

Гашуунсухайт-Ганц модны боомтыг төмөр замаар холбох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь Монгол Улсын хөгжилд томоохон ахиц авч ирнэ гэж бодож байна.


24
angry
0
care
4
haha
27
liked
5
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20