Энэ сарын 9-ний өдөр буюу өчигдөр 19 цагийн орчимд Туул голоос цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Улмаар нийслэлийн СХД-ийн 20-р хороо, Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 200 м зайд эрэгтэй хүний цогцсыг гарган авах ажлыг явуулсан байна.
Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Туул голоос нэр, оршин суух хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг гарган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна