Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана

М.Төгөлдөр
2022/08/12

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяшигийн зүгээс “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 21 дэх ээлжийн оюутнуудын үдэлтийн ёслолыг Элчин сайдын өргөөнд зохион байгууллаа.

Тус ээлжийн хөтөлбөрт ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, ахмад Г.Ган-Эрдэнэ хамрагдаж, Цүкүбагийн их сургуульд хоёр жилийн хугацаатай магистрантурт суралцах юм.

Өнгөрсөн жилийн 20 дахь удаагийн хөтөлбөрт ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Зориг хамрагдаж, тус улсад суралцаж байгаа юм.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр.

Тус хөтөлбөрөөр ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, тэд эх орондоо буцаж ирснийхээ дараа өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараараа улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготойгоор хэрэгжүүлдэг.

Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 19 улсад тус хөтөлбөр хэрэгжиж, нийт 5,000 гаруй хүн Япон улсад суралцаад байна.  

JDS хөтөлбөрийн 21 дэх ээлжээр:

  • Сайтамагийн их сургуульд 2,
  • Мэйжигийн их сургуульд 2,
  • Кюүшүгийн их сургуульд 1,
  • Хирошимагийн их сургуульд 3,
  • Олон улсын их сургуульд 3,
  • Нагояагийн их сургуульд 1,
  • Цүкүбагийн их сургуульд 3 оюутан буюу нийт 15 оюутан магистрантурт тус тусын мэргэжлээр суралцана. Мөн 2016 оноос докторын зэрэг горилох оюутан илгээдэг болсон ба энэ жил Сайтамагийн их сургуулийн докторантурт 1 оюутан суралцах юм.

Дашрамд мэдээлэхэд, энэхүү хөтөлбөрийн 22 удаагийн бүртгэл энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэн явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 1 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 4 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 4 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 6 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 7 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 9 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 9 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19