Энэ намраас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ

Л.Бямбажав
2022/08/15

Нийслэлээс өнгөрсөн хавар авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг иргэдээс авсан билээ. Уг санал асуулгад буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох тухай асуухад иргэдийн 50.8 хувь нь дэмжээгүй байдаг. 

Тэгвэл дээрх асуудлыг энэ сарын сүүлээр  НИТХ-аар хэлэлцэж тодорхой шийдвэрийг гаргахаар болжээ. 

Тухайн үед буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох асуудал яригдахад иргэд олон нийтийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан учир нийслэлээс асуудлыг түр хойшлуулсан. 

Тэгвэл энэ намар түгжрэлийн эсрэг зоригтой шийдвэр гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өчигдөр хотын удирдлагуудад ч сануулсан.

Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу эсвэл 2023 оны нэгдүгээр сараас хориглох уу гэдгийг НИТХ-аар эцэслэнэ.

Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд уг асуудалд хатуу байр суурьтай байгаа бөгөөд "Шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон" гэдгийг тэрбээр мэдэгдэж байсан удаатай.

Судалгаагаар зөвхөн  нийслэлд нэг жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг,  тэдгээрийн дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, эвдэрхий, өмнө нь аваар осолд орж байсан, үйлдвэрлэгдэхээ больсон автомашинууд орж ирдэг нь тогтоогджээ. 


168
angry
8
care
19
haha
48
liked
12
love
9
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 36 минутын өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 1 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 3 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 18 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 21 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 23 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 2026/07/19
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 2026/07/19
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 2026/07/19