Үндэсний их баяр наадмаар улсын цол хүртэж, Завхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн бөхчүүдийг Завхан аймгийн Нутгийн зөвлөл, "Завхан Даян" бөхийн дэвжээ хамтран Улиастай хотод хүндэтгэн мялаалаа.
Энэ үеэр улсын гарьд М.Лхагвагэрэлд Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс 3 өрөө орон сууц, "Завхан Даян" дэвжээний тэргүүн, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадоржоос Lexus LX600 автомашины түлхүүр гардуулсан байна. Мөн Яруу сумын Нутгийн зөвлөлөөс түүнд дахин 2 өрөө орон сууц бэлэглэжээ.
Харин улсын заан Б.Сундуйжав Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс 2 өрөө орон сууц, "Топ мебел тур" ХХК-иас Toyota Land Cruiser 300 автомашинаар шагнуулсан бол улсын начин А.Нармандах 1 өрөө орон сууц, "Тэргэннүүр" ХХК-иас Toyota Land Cruiser 300 автомашин гардан авчээ. Түүнчлэн Идэр сумын Нутгийн зөвлөлөөс түүнд 2 өрөө орон сууц бэлэглэсэн байна.
Мөн энэ жил "Завхан Даян" бөхийн дэвжээнээс аймгийн заан, аймгийн начин зэрэг нийт найман шинэ цолтон төрсөн бөгөөд тэдэнд мөнгөн шагнал, хүндэтгэл үзүүлжээ.
Арга хэмжээний үеэр "Завхан Даян" бөхийн дэвжээний хөгжил, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна