Өмнөговь аймгийн "Гурвансайхан" нисэх буудал Япон улсын Нагано мужийн Мацумото хот–Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгийг амжилттай хүлээн авчээ.
Тус нислэгээр Монголын говийн байгалийг зорин аялж буй Япон улсын 80 гаруй жуулчин Даланзадгад хотод хүрэлцэн ирсэн байна.
Оройн 19:00 цагийн орчимд Даланзадгад сумын орчимд салхи ширүүсч, шороон шуурга, аадар бороо орсон цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн ч "Hunnu Air" компанийн агаарын хөлөг аюулгүй газардаж, анхны олон улсын нислэгээ амжилттай үйлджээ.
Ингэснээр "Гурвансайхан" нисэх буудал олон улсын нислэг тогтмол хүлээн авах боломжтой болж, Өмнөговь аймаг гадаадын жуулчдыг шууд хүлээн авч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал алхам хийж буйг албаныхан онцолж байна.








Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна