П.Сайнзориг: Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг задалж үзээгүй

Л.Бямбажав
2022/08/16

Энэ жилийн улсын баяр наадамд дөрөв, түүнээс дээш давсан бөхөөс допингийн шинжилгээ авсан. Тодруулбал, Энэ жил нийтдээ  дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачийн нийт 80 сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. 

"Өнөөдрийн байдлаар 77 сорьцын хариу ирсэн. Хариунууд бүрэн ирсний дараа олон нийтэд мэдээлнэ" гэдгийг  Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ. 

Мөн тэрбээр "Энэ жилээс дөрөв болон түүнээс дээш давсан бөх, сурын шөвгөрсөн бөхчүүд буюу нийт 80 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Нийт 80 хүний 16 нь харваач, 64 нь бөхчүүд. Допингийн шинжилгээг цагдаа болон тагнуулын байгууллагын хяналт оролцоотойгоор допингийн эсрэг үндэсний хорооны ажилчид авсан. Үүнийг хамгаалалтайгаар Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн.

Гадуур тодорхой  бөхчүүд допинг хэрэглэсэн байна гэсэн ташаа мэдээллүүд явж байна. Одоогоор хэн нэгэн этгээд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг асуудал дээр хариулт хэлэх болоогүй. 77 хариу ирсэн, гурван хариу ирээгүй байна. Хариулт нь бүрэн ирэхээр зохих журмын дагуу олон  нийтэд мэдээлэх болно. Шинжилгээг бид хийдэггүй тул шинжилгээ хийдэг байгууллагаас хариу ирэхээр ил болгоно. Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирэхээр хамтран мэдээлнэ" гэв.


2
angry
1
care
1
haha
2
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 1 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 16 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 19 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 21 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 22 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 23 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18