Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол боллоо

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол өчигдөр (2022.09.19) боллоо. Дэлхийн улс орнуудын 500 гаруй удирдагч, төрийн тэргүүн, язгууртнууд Лондон хотын Уэстминстер Аббей ордонд Их Британийн хатан хаантай салах ёс гүйцэтгэлээ.

Дэлхийн томоохон гүрнүүдийн төлөөлөл болж Японы эзэн хаан Нарухито, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер, Хятадын дэд дарга Ван Цишань нар оршуулах ёслолд оролцжээ. 


1952 онд хатан хааны эцэг VI Жорж хааныг оршуулах ёслолд ашиглаж байсан тэнгисийн цэргийн хүчний их бууны тэрэгэн дээр II Элизабетийн шарилыг байрлуулан 142 цэрэг Вестминстерийн сүмийг зорьжээ. 

Оршуулах ёслолд хаан III Чарльз, эхнэр Камилла, хунтайж Уильям, Харри тэргүүтэй гэр бүлийн гишүүд оролцсон. Мөн олон жилийн турш хатан хааны дэргэд байж үйлчилсэн эзэгтэй нарт урилга очжээ. Тухайлбал, 1960 оноос эхлэн хатан хаанд үйлчилсэн, хунтайж Уильямын загалмайлсан эх болсон Сюзан Хусси, 30 жил хатан хааны хувийн туслах, ахлах хувцаслагчаар ажилласан Анжела Келли нар жагсаалтад багтсан юм.


Их Британи улс сүүлд 1965 онд ерөнхий сайд агсан Уинстон Черчилльд төрийн оршуулга зохион байгуулж байснаас хойш  60 орчим жилийн дараа 70 жил төр барьсан хатан хаандаа ийнхүү хүндэтгэл үзүүллээ.

Элизабет хатан хаан 9 сарын 8-ны өдөр Шотландын Балморал шилтгээнд 96 насандаа таалал төгссөн.
Хатан хаантай салах ёс гүйцэтгэх айл ажиллагаа  10 өдөр үргэлжилсэн. Түүнийг оршуулснаас нь хойш 10 хоногийн дараа Британи даяар гашуудлын хугацаа дуусах юм.



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19