Мялзангийн вакцины худалдан авалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн даргыг шалгуулж байх зуур, Мялзангийн өвчлөл бүртгэгдсээр байна 

Ц.Цэрэнбадам
17 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд бог малын мялзан өвчин бүртгэгдсэн гэж  аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Тус аймгийн Рашаант суманд наймдугаар сарын 31-нд бог малын мялзан өвчин бүртгэгдэж хорио цээрийн дэглэм тогтоожээ.  Харин энэ сарын 15-ны өдөр зэргэлдээ Их-Уул суманд тус өвчний тохиолдол илэрсэн байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 5-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр хориглосон юм.
Мялзан өвчин нь хөрс бэлчээрэр дамжин халдварладаг мал амьтны гоц халдварт өвчин юм. Есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс товруутах өвчин дөрвөн аймгийн найман суманд тус тус бүртгэгдсэн байна.  

Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг НОБГ-аас зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.

Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийн ажлыг зохион байгуулах үүрэгтэй, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл мялзангийн вацины худалдан авалтыг өөрт ашигтай байдлаар зохион байгуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр АТГ-т шалгагдан ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм. 


4
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19