ТӨСӨВ 2023: Татварын орлого 25.2 хувиар нэмэгдэхээр тооцоолжээ

Ц.Цэрэнбадам
2022/10/11

Ирэх оны  төсвийн төсөлд татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 25.2 хувиар нэмэгдэж, 17 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байна. 

Аж  ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 2022 оны батлагдсан түвшинтэй харьцуулахад 13.6 хувиар нэмэгдэж, 2,400.0 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа бол  хувь хүний орлогын албан татварын орлогыг өмнөх жилүүдийн орлогын гүйцэтгэл, цалин хөдөлмөрийн хөлсний өсөлт зэрэгтэй уялдуулан энэ оны батлагдсан дүнгээс 11.5 хувиар нэмэгдүүлэн 1,262.8 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсон байна. Хувь хүний орлогын албан татварын өсөлтөд ирэх онд нэмэгдэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцооны өөрчлөлт, цалингийн сангийн өсөлт голлон нөлөөлж байгааг төсвийн төсөлд дурджээ.

Төсвийн орлогыг хүснэгтээр харуулбал

ТӨРӨЛ

ЭЗЛЭХ ХУВЬ 

                   ТӨГРӨГ

Нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 

26.5 %

               4,530.0 тэрбум

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого

21.1 %

              3,597.3 тэрбум

Орлогын албан татвар

20.6 %

              3,509.7 тэрбум

Гадаад үйл ажиллагааны орлого

8.9 %

              1,520.0 тэрбум

Онцгой албан татварын орлого

5.7 %

                966 тэрбум

Бусад татварын орлого

17.2 %

 

Статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан мэдээллээр улсын нэгдсэн төсвийн 88.8 хувийг татварын орлого бүрдүүлдэг бол төсвийн зардлын 80.7 хувийг урсгал зардал эзэлдэг байна.





1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19