Тусгай зөвшөөрлийг шуурхай, хүнд сурталгүй олгох ёстой

Ц.Цэрэнбадам
2022/10/10

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.10.10/ Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа, гүйцэтгэх захирал А.Уранчимэг нарыг хүлээн авч уулзаж, авто замын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөцийн бодлого, тусгай зөвшөөрөл олгох журам зэрэг асуудлаар ярилцаж, зарим чиглэлийг өглөө.

Сайд С.Бямбацогт “Юуны өмнө та бүхэн үйл ажиллагаандаа ямар ч тохиолдолд хууль зөрчихгүй, хүнд сурталгүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого баримталж ажиллах ёстой. Авто замын компани, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авах гэж удаан хугацаанд хүлээдэг  байх ёсгүй. Мөн зарим аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгох зэргээр эрх мэдлээ буруугаар ашиглахгүй байж зарчмын шаардлага тавин хамтран ажиллах ёстойг сануулья. Нэгдүгээрт, орчин үед авто замын салбар бүс нутгийн хөгжилд хамгийн чухал болоод байна. Тийм учраас авто зам, гүүрийн инженер, техникийн ажилчид бэлтгэх, ажилчдаа гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлж, туршлага хуримтуулахад анхаарна. Хоёрдугаарт, замын норм, дүрэм, стандартыг шинэчлэн батлах зайлшгүй шаардлагатай байна. Ингэхдээ эдийн засгийн үр өгөөж өндөр байхад анхаарч, авто замыг хурдан хугацаанд чанартай барих ёстой. Гуравдугаарт, мэргэшсэн зөвлөх инженер сонгон шалгаруулалтаа сайжруулах шаардлагатай. Дөрөвдүгээрт, авто замын зураг төслийг чанарыг сайжруулж, стандарттай болгож, захиалагч тал өндөр хяналт тавин чанартай зам барих ёстой” хэмээн хэллээ.

Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа 2017 оноос хойш 27 хүнийг ХБНГУ-д авто замын мэргэжилтэн бэлтгэхээр сургаж, ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд гурван жилийн хугацаатай мэргэжилтэн бэлтгэх болсныг хэлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монголын Авто замчдын холбооны зүгээс авто замын хөгжилд хувь нэмэр оруулах санаачилга бүрд боломжит бүх хувилбараар дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

                                                                                                                            


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19