Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл шинээр хүсэхэд ямар материал бүрдүүлэх вэ?

Ц.Цэрэнбадам
2022/10/11

 Сангийн яам, Гаалийн ерөнхий газрын тусгай зөвшөөрлийг цахимаар хүсэлт гарган авах боломжтой боллоо. Ингэхдээ тусгай зөвшөөрлийн цахим системд нэвтрэн өөрт хэрэгцээт мэдээллийн авч хүсэлт гаргах бүрэн боломжтой юм. Сангийн яамнаас эрх авдаг Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл шинээр хүсэхэд ямар шаардлага хангасан байх хийгээд бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна. 
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл шинээр хүсэхэд ямар материал бүрдүүлэх вэ?

    Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно.
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг авахад ямар нөхцөл, шаардлагыг хангасан байх вэ?

    Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнд олгоно. Сонгон шалгаруулалтад хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу дараахь шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй: 19.1.1.инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр дээд боловсролтой; 19.1.2.мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан; 19.1.3.хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд 3-аас доошгүй жил оролцсон, хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны зохих дадлага, туршлагатай; 19.1.4.хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдан гэрчилгээ авсан; 19.1.5.ял шийтгэлгүй. 21.2.Сонгон шалгаруулалт нь хөрөнгийн үнэлгээ хийх онол, арга зүй, стандарт болон санхүү, өмчийн эрх зүйн мэдлэгийг шалгах аман болон бичгийн шалгалтын хэлбэрээр явагдана.
  • Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж хэд бэ?

    Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл - 600,000 төгрөг Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл - 240,000 төгрөг Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл - 850,000 төгрөг Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл - 500,000 төгрөг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл - 500,000 төгрөг Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл 1.Улсын тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж 5,500,000 төгрөг, 2.Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж: 34,000 төгрөг.
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг авахад ямар нөхцөл, шаардлагыг хангасан байх вэ?

    Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнд олгоно. Сонгон шалгаруулалтад хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу дараахь шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй: 19.1.1.инженер, эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох, хууль зүйн аль нэг чиглэлээр дээд боловсролтой; 19.1.2.мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан; 19.1.3.хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд 3-аас доошгүй жил оролцсон, хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны зохих дадлага, туршлагатай; 19.1.4.хөрөнгийн үнэлгээний сургалтад хамрагдан гэрчилгээ авсан; 19.1.5.ял шийтгэлгүй. 21.2.Сонгон шалгаруулалт нь хөрөнгийн үнэлгээ хийх онол, арга зүй, стандарт болон санхүү, өмчийн эрх зүйн мэдлэгийг шалгах аман болон бичгийн шалгалтын хэлбэрээр явагдана.
  • Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад ямар материал бүрдүүлэх вэ?

    Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана: 22.4.1.тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 22.4.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. 22.5.Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зөвшөөрлийг 3 хүртэл жилийн хугацаагаар сунгана.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ 3 цагийн өмнө
Ерөнхий сайд хүүхдүүд олноор хордлогод орсон шалтгааныг яаралтай олж тогтоон, хариуцлага тооцохыг даалгалаа 4 цагийн өмнө
Нийслэлд +30 градус дулаан 4 цагийн өмнө
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 20 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 22 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо Өчигдөр
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо Өчигдөр
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана Өчигдөр
Улаанбатарт +28 градус дулаан Өчигдөр
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ Өчигдөр
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2025/07/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/07/18
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ 2025/07/18
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 2025/07/18
Нийслэлд бага зэргийн бороо орно 2025/07/18
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17