Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахын тулд цахимаар хүсэлт гаргана

Ц.Цэрэнбадам
2022/10/12

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй байлгах үүднээс цахим хэлбэрт шилжүүлэх болсон. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл ч мөн адил цахим хэлбэрт шилжсэн.  Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд, УБЕГ-т бүртгүүлсэн хуулийн этгээд байх,  УБЕГ-аас хуулийн этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх,  нийгмийн даатгал төлдөг байх, үүсгэн байгуулагч нь татварын өргүй байх зэрэг үндсэн шаардлагын хангасан байх ёстой байна. 

Бүрдүүлэх материал /шинээр авах/

• Өргөдөл хүсэлт
• Аудитын хуулийн этгээд үүсгэн байгуулах шийдвэр
• Аудитын хуулийн этгээдийн дүрмийн төсөл
• Аудитын үйл ажиллагааны дотоод стандарт
• Байгууллагын дотоод хяналтын журам
• Мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн тодорхойлолт
• Үйл ажиллагаа явуулах ажлын байр, техник хэрэгсэл, программ хангамжтай байх
• Аудитын чанарын хяналтын стандарт

Бүрдүүлэх материал /сунгуулах/

• Өргөдөл хүсэлт
• Мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн тодорхойлолт
• Сүүлийн гурван жилийн хугацааны үйл ажиллагааны тайлан

Түгээмэл асуултуудын хариут: 

  • Аудитын үйл ажиллагаа эрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад ямар материал бүрдүүлэх вэ?

    Аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасаны дагуу Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: 22.3.1.өргөдөл; 22.3.2.сүүлийн гурван жилийн хугацааны үйл ажиллагааны тайлан; 22.3.3.ажиллагсдын жагсаалт; 22.3.4.үндсэн орон тоонд ажиллаж байгаа аудиторуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа; 22.3.5.мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн тодорхойлолт.
  • Аудитын хуулийн этгээд ямар нөхцөл, шаардлагыг хангасан байх вэ?

    Аудитын хуулийн этгээд нь Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасаны дагуу дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна. Үүнд: 19.3.1.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч байх; 19.3.2.захирал, партнер нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, Институтээс зохих зөвшөөрөл авсан байх; 19.3.3.хоёроос доошгүй үндсэн орон тооны, хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчтой байх; 19.3.4.аудиторууд нь мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй байх; 19.3.5.үйл ажиллагаа явуулах ажлын байр, техник хэрэгслээр хангагдсан байх; 19.3.6.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын байгууллага бол тухайн байгууллагын нийт мэргэшсэн нягтлан бодогчдын гуравны хоёроос доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх; 19.3.7.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гадаадын байгууллага бол тухайн байгууллагын нийт хувьцаа эзэмшлийн гуравны нэгээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, мэргэшсэн нягтлан бодогч эзэмшдэг байх; 19.3.8.аудитын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн байх; 19.3.9.бусад хууль тогтоомжоор заасан нэмэлт шаардлага.
  • Аудитын үйл ажиллагаа эрлэх тусгай зөвшөөрөл шинээр хүсэхэд ямар материал бүрдүүлэх вэ?

    Аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасаны дагуу Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ: 20.1.1.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл; 20.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ; 20.1.3.аудитын хуулийн этгээд үүсгэн байгуулах шийдвэр; 20.1.4.аудитын хуулийн этгээдийн дүрмийн төсөл; 20.1.5.аудитын үйл ажиллагааны дотоод болон чанарын хяналтын стандарт; 20.1.6.байгууллагын дотоод хяналтын журам; 20.1.7.аудиторуудын дэлгэрэнгүй анкет; 20.1.8.мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйн тодорхойлолт; 20.1.9.Институтийн зөвшөөрөл; 20.1.10.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
  • Аудитын үйл ажиллагаа эрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас хэд хоногын дотор гаргах вэ?

    Аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасаны дагуу Аудитын хуулийн этгээд нь аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг бусад холбогдох баримт бичгийн хамтаар санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19