Иргэд улсын төсвийг хянах гарын авлага гарчээ

Ц.Цэрэнбадам
2022/10/14

  УИХ-ын намрын чуулган нээлтээ хийгээд удаагүй байна. Намрын чуулганы нэн тэргүүний ажил Монгол улсын ирэх жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явдал юм. Энэ удаагийн чуулган эрх баригчдын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж буйг УИХ-ын дарга онцолсон. Төсвийн хэлэлцүүлэг анхнаасаа л хэл ам дагуулж эхлээд байгаа. 2023 оны төсөв аймгуудыг алагчилсан төсөв ч гэж нэрлэгдээд байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн.  Мөн 2023 онд шинээр хөрөнгө оруулалт хийхгүй, төрийн өмчийн томоохон газруудад шинээр хийх хөрөнгө оруулалтыг зогсоохоор төсөөлж, харин өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн бүх төслүүдээ ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн.

 Ийнхүү улсын их хурал 2023 оны төсвийг хэлэлцэн батлах үйл явц өрнөж буй эдгээр өдрүүдэд иргэд төсвийн хэлэлцүүлэгт хэрхэн оролцож, хяналт тавих вэ? гэсэн асуулт гарч ирнэ.

 Нээлттэй нийгэм форум ТББ-аас Улсын төсвийн төлөвлөлтийн шатанд иргэд хэрхэн оролцож, хяналт тавих аргачлалын гарын авлагыг боловсруулжээ. Энэхүү гарын авлагад иргэд хэзээ, хаанаас төсвийн мэдээлэл авч болох, яаж, ямар шалгуураар төсвийг шинжлэх, төсвийн төлөвлөлтийн шатанд хэрхэн оролцож, хяналт тавих аргачлалыг багтаасан байна. Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсөв юунаас бүрддэг, яагаад төсөвт олон нийтийн хяналт чухал талаарх ойлголтыг тус гарын авлагаас олж авах боломж бүрджээ. Гарын авлага үзэх холбоос: https://forum.mn/post/121440


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19