Өнөөдөр олон улсын ядуурлыг бууруулах өдөр

Ц.Цэрэнбадам
2022/10/16

Өнөөдөр олон улсын ядуурлыг бууруулах өдөр тохиож байна. Францын нийслэл Парис хотын Хүний эрхийг тунхаглаж байсан Трокадеро талбайд 1987 оны 10 дугаар сарын 17-нд 100 мянга гаруй хүн цугларч хүчирхийлэл, хэт ядуурал, өлсгөлөнгөөс амь үрэгдэгсдийг дурсан, хүндэтгэл илэрхийлснээр ядуурлын эсрэг хөдөлгөөнийг санаачилжээ.  Тэр цагаас хойш нас, хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг, нийгмийн давхаргаас үл хамааран олон улс орны иргэд ядуурлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж ирсэн байна. Олон оронд цуглаан болсон газартаа дурсгалын чулуу босгосон бөгөөд НҮБ-ын төв байрны цэцэрлэгт нэг байдаг ажээ.  НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 1992 оны 12 дугаар сарын 22-ны тогтоолоор энэ өдрийг Ядууралтай тэмцэх олон улсын өдөр гэдгийг албан ёсоор зарлан 1993 оноос зохион байгуулан тэмдэглэж ирсэн юм. 

Манай улсын хувьд хоёр жил тутамд ядуурлын түвшинг тодорхойлох судалгаа хийдэг. Монголын үндэсний статистикийн хорооноос 2020 онд явуулсан судалгаагаар ядуурлын түвшин 27.8 хувь болж, 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. 

Хот суурин газарт 2018-аас 2020 онд ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурсан байна. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна.
Цар тахал ядуурлыг бууруулах хурдыг удаашруулсан байна.  Өөрөөр хэлбэл ядуурлын түвшин 2020 онд 2018 оноос бага зэрэг буурсан хэдий ч хэрэв коронавирусийн цар тахал дэгдээгүй байсан бол илүү (3 орчим нэгж хувиар) буурахаар байжээ. 


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19