ШӨХТГ-аас хууль бус худалдааны арга хэрэглэн хэрэглэгчийг хохироосон зарим банканд торгууль ногдуулжээ

Ц.Цэрэнбадам
Өчигдөр


Хэрэглэгчийг хохироон хууль бус худалдааны арга хэрэглэсэн арилжааны есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. 


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны 01/07 дугаар удирдамжийн дагуу арилжааны банкуудаас аж ахуй нэгж, иргэдэд олгож буй зээлийн шимтгэлийн хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалтаар арилжааны банкууд иргэдэд олгож буй ипотекийн зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр  банкны үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банкинд холбогдуулан, Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны аргыг хэрэглэсэн нь тогтоогдсон тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлжээ. 

Гэвч нэр бүхий арилжааны 9 банкнаас уг шийтгэл, албан даалгаварыг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авахаар болжээ.  Өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт нар нь Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх дээр банкуудын зээлийн шимтгэл нь хууль бус болохыг тогтоолгож ажиллаж байсан туршлагатай өмгөөлөгчид юм.



1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 11 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 17 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19