Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажлууд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгана

Ц.Цэрэнбадам
2022/10/24

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Ази, Монголыг хариуцсан бүсийн захирал Сузанна Харгитайг хүлээн авч уулзан зам, тээврийн салбарт ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэлийн явц байдал, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлууд болон ирээдүйд хэрэгжүүлэх ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар ярилцлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын ажлын шинээр 2 эгнээ нэмж барих төслийг ЕСБХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ба 2021 оны 03 дугаар сараас барилгын ажил эхэлж одоогийн байдлаар 5 багц ажилд хуваагдан хэрэгжиж байна.

  Сайд С.Бямбацогт Ази болон Европ тивийг холбосон Азийн авто замын сүлжээний хэсэг бөгөөд улс орны хувьд эдийн засгийн ач холбогдол өндөртэй Монгол Улсын гол авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн хэрэгжилт өнгөрсөн жилүүдэд зарим нэг шалтаг, шалтгааны улмаас удааширч ард иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа тул Засгийн газар, яамны зүгээс онцгой анхаарч бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж байгааг дурдав. Мөн энэхүү төслийн хүрээнд хүлээгдэж байсан хучилтын зузааныг 5 см-аар нэмэгдүүлэх зардал болох 20 сая ам.долларыг ЕСБХБ-ны нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэхээр тохиролцлоо.

Хатагтай С.Харгитай ЕСБХБ-ны санхүүжилттэй төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийг яаралтай байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх, төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээнд өртсөн иргэдийн асуудал, төслийн гүйцэтгэгч байгууллагуудын ажиллах хүчний асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан ба сайдыг анхаарч ажиллахыг хүсэв. Сайд С.Бямбацогт эдгээр асуудлуудад яам болон бусад холбогдох байгууллагууд анхаарч зохих арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажлууд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байгаа бөгөөд үлдэж буй 3 орчим км замын хучилтыг энэ 7 хоногт дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх гэж байна. Ингэснээр иргэд болон олон улсын тээвэрт үүссэн авто замтай холбоотой хүндрэл бэрхшээл арилна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд төслийн зээлийн гэрээний хугацаа ирэх оны хавар дуусахаар байгаа тул гэрээний хугацааг сунгахаар тохиролцов.

Талууд одоо хэрэгжиж буй төслөөс гадна ЕСБХБ-тай цаашид авто зам болон төмөр замын салбарт шинээр  боломжит төслүүдийн талаар ярилцав.

С.Бямбацогт сайд ачаалал ихтэй, нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдолтой шинэ чиглэлүүдэд авто замын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн шинээр хэрэгжүүлэх төмөр замын төслүүдэд хөрөнгө оруулах, зээл тусламж олгох боломж нээлттэй байгааг мэдэгдэв.  

Хэдийгээр өмнө эхлүүлсэн төслийн хэрэгжилтэд зарим нэг удаашрал гарсан ч Зам, тээврийн хөгжлийн яам болон сайдын зүгээс шуурхай арга хэмжээ авч анхаарч ажилласны үр дүнд сүүлийн үед төслийн ажил ихээхэн эрчимжиж байгаад ЕСБХБ-ны зүгээс талархал илэрхийлж өөрсдөөс хамаарах асуудлыг бүрэн хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.



0
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19