Хөхний хавдрын эсрэг анхаарал хандуулах сар тохиож байна

Ц.Цэрэнбадам
2022/10/26

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүн амын 2021 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын  дөрөвдүгээрт  хөхний хавдар   100 мянган эмэгтэйд 16.8 тохиолдол ноогдож байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндийнхээ төлөө зөв алхам хийхийг уриалж байна. 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг хөхний хавдар илрүүлэх шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэж мэргэжилийн хүмүүс зөвлөдөг. 

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын эхний хоёрт ордог. Ихэвчлэн 45-аас дээш насныханд тохиолддог ч сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа. Хөхний хавдрыг эрт оношилбол эмчлэгдэх боломжтой байдаг ба хавдар даамжрах буюу илүү томрох, тархах тусам төгс эмчлэгдэх магадлал буурдаг байна.

Хөхний хавдар үүсэх эрсдэл 30-аас доош насныханд маш бага гэж үзэх ба нас ахих тусам эрсдэл нэмэгдэнэ. Эмэгтэйн насжилт 10 жилээр нэмэгдэх тутамд хөхний хорт хавдрын эрсдэл хоёр дахин нэмэгддэг гэж үзддэг. 

Шалтгаан

  • Сарын тэмдэг эрт ирсэн
  • Орой цэвэршсэн
  • Үр хөндөлт
  • Хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байх
  • Химийн гаралтай янз бүрийн хоол хүнс, амьдралын буруу хэв маяг, жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн аргууд нөлөөлдөг.

Шинж тэмдэг

Хөхний хорт хавдрын эрт шатанд шинж тэмдэг барагтаа илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл ихэвчлэн нэг хөхөнд илэрдэг. Энэ тохиолдолд:

  • Хөхний гүнд эсвэл дөнгөж арьсан дор өвчингүй бэрсүү үүсэх
  • Суганд зангилаа үүсэх
  • Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх
  • Бэрсүүний хэсгийн арьс хонхойх эсвэл арьс жүржийн хальс мэт харагдаж хавдах
  • Хөхөн дээр тууралт үүсэх
  • Хөхний толгой татагдах
  • Хөхний толгойноос цустай ялгадас гарах шинж тэмдэг ажиглагдана.

Эдгээр шинж тэмдэг нь хоргүй хавдрын үед ч мөн илэрч болно. Таны хөхөнд ямар нэг өөрчлөлт илэрвэл цаг алдахгүй эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хөхний хавдрыг эрт эмчлэхгүй цаг алдвал суганы тунгалгийн зангилаанд тархаж улмаар уушги, элэг, яс зэрэг бусад эрхтэнд үсэрхийлэх аюултай.

Оношилгоо

Та хөхөө сайн мэддэг байх хэрэгтэй . Ингэснээр хэвийн бус өөрчлөлт гарвал даруй мэдэрнэ. Хөхний рентген шинжилгээ нь хавдрын шинж тэмдэг илрэхээс өмнө оношлох боломж олгодог.

Хэрэв таны хөхөнд ямар нэг хэвийн бус зүйл эсвэл бэрсүү үүссэн бол хөхний эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлэгт ихэвчлэн гурвалсан үнэлгээ буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хөхний хэт авиан шинжилгээ эсвэл эдийн шинжилгээ хийнэ. Эдийн шинжилгээ нь нарийн зүгээр хөхөнд байх бэрсүүнээс дээж авч, хавдрын эс байгаа эсэхийг шинжилхийг хэлдэг.

Эмчилгээ

Хавдрын хэмжээ, биеийн бусад хэсэгт тархсан эсэх, эстрогенд мэдрэг эсэхийг тогтоосноор тохиромжтой эмчилгээг сонгоно.

Мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ, дааврын эмчилгээнүүдээс сонгож хийдэг. Ихэнхдээ хоёр болон түүнээс дээш эмчилгээг хавсран хийнэ.

Мэс засал нь ерөнхийдөө хөхний хавдрын эмчилгээний эхний шат юм.

Мэс заслын төрлүүдэд дараах хагалгааг хамааруулна.

  • Хөхийг авахгүйгээр хийх мэс засал. Энэ нь хавдрыг нэг их том болоогүй байхад хийдэг мэс засал юм. Хөхөнд бий болсон овгор товгор зүйлсийг түүний ойролцоо хүрээлж байгаа хөхний эдүүдийн хамт авдаг (lumpectomy) хагалгаа юм. Хагалгааны дараа хөхөнд үлдсэн байж болох хавдрын эсүүдийг устгах зорилгоор туяа эмчилгээ хийдэг.
  • Хавдартай хөхийг авах (Mastectomy). Хавдар томорсон эсвэл хөхний голд хавдар ургасан байвал хөхийг авах шаардлагатай болдог. Хөхийг авсны дараа шинэ хөх үүсгэх, засах мэс заслын эмчилгээ гэж байдаг.
  • Холбогдох тунгалгийн зангилаануудаас биопси шинжилгээ авах. Энэ нь тунгалгийн зангилаанаас хавдрын эс орж ирж байгаа эсэхийг үнэлж буй арга юм. Суганд байгаа тунгалгийн зангилаа цэвэр байвал авахгүй, хэрэв үгүй бол нэг болон түүнээс дээш тунгалгийн зангилаануудыг мэс засал хийж авна.

Туяа эмчилгээ гэдэг нь хавдартай эдүүд дээр өндөр давтамжтай цацраг туяаг ашиглан хийх эмчилгээ юм. Энэ нь хавдрын эсийг устгах эсвэл хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог байна. Хөхний хорт хавдрын үед гол төлөв туяа эмчилгээг хийдэг.

Зарим хөхний хавдарт эмэгтэйн эстроген, прогестрон гормон нөлөөлсөн байдаг. Эдгээр гормон нь хавдрын эсийн хуваагдлыг өдөөж байдаг. Эдгээр гормонууд умайнд боловсрох ба эмчилгээ хийснээр эдгээр гормоны түвшинг багасгах эсвэл нөлөөг нь багасгадаг байна.

Химийн эмчилгээгээр хавдрын эсрэг үйлчилгээтэй эмээр хавдрын эсийг устгах эсвэл хуваагдлыг нь багасгадаг. Химийн эмчилгээний үед хавдрын эсрэг эм уух нь химийн эмчилгээний үр дүнг илүү сайжруулдаг. Мөн мэс заслыг хөнгөвчлөх зорилгоор хавдрын агшаах (хатаах) зорилгоор мэс заслын өмнө ууж болно. Химийн эмчилгээ нь хавдрын зэргээс хамаарч хийгдэнэ.

Урьдчилан сэргийлэлт

Та хөхөө өөрөө шалгаж сурснаас хөхний хорт хавдраас сэргийлж чадна. Эмэгтэйчүүд сар бүр сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа, цэвэршсэн эмэгтэйчүүд сарын 1 өдрийг сонгож тогтмол хөхөө өөрөө шалгаж хэвших хэрэгтэй. Бага ч гэсэн өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид заавал хандаарай.

Хөхийг шалгах арга:

  • Толины өмнө зогсоод биеэ суллаад 2 хөхийг ажиглана.
  • Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.

Анхаарах зүйлс: Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19