Дорнод аймгийнхан хүнсээ дотоодоосоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна

Ц.Цэрэнбадам
2022/11/03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар оролцлоо.

Мөн Дорнод аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай илтгэл танилцуулав. Дотоодын үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд

  • Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжтай уядуулж үе шаттай нэмэгдүүлэх, 
  • Малыг эрүүлжүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн мах экспортлох "Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс" байгуулах, 
  • Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх гэсэн үндсэн зорилтууд дэвшүүлэн ажил хэрэг болгохоор салбар яамнаас шуурхайлан ажиллаж байна.

 

"Дорнодчууд та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлж, бусдыг хошуучлан манлайлж, энэ их үйлсэд өндрөөс өндөр амжилт гаргах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн сайд Х.Болорчулуун уриалсан юм. 

              Дорнод аймаг мах, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангадаг 

Дорнод аймгийн дотоодын үйлдвэрлэлийн хангамжийг харвал 

  • Мах, гурилын хэрэгцээг 100 хувь
  • Сүүний хэрэгцээг 73.5 хувь, 
  • Төмсний хэрэгцээг 66.8 хувь, 
  • Цагаан идээний хэрэгцээг 49.3 хувь 
  • Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг 28.8 хувь,  
  • Хүнсний ногооны хэрэгцээг 26.7 хувь, 
  • Өндөгний хэрэгцээг 21.5 хувь, 
  • Жимс, жимсгэнийн хэрэгцээг 0.1 хувь хангаж байна. 

               "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн иргэдэд итгэл найдвар өгч байна

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Төрийн тэргүүн, УИХ, Засгийн газраас "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг өрнүүлж байгаа нь иргэдэд маш их итгэл найдвар өгч байна. Учир нь сүүлийн жилүүдэд газар тариалан, хувийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах иргэдийн хүсэл сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ бол бидэнд хамгийн чухал хүчин зүйл юм. Харин иргэдийн зүгээс хөнгөлөлттэй зээлд хамрагдах; газар тариалан, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд олгож байгаа татаас, нөхөн олговрыг цаашид тогтвортой барих, хувь хэмжээг нэмэгдүүлэх; эрүүл бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх; дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь гадаад зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжих зэрэг саналыг төрдөө уламжилж байна. Төр засгийн зүгээс эдгээр саналуудыг дэмжвэл иргэдийн хувьд дотооддоо хүнсээ үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. 

Орон нутаг, аймаг, сумууд төр засгийнхаа дэвшүүлж байгаа хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, хамтарч хоршиж ажиллах нь зүйтэй. Зөвхөн Ерөнхийлөгчөөс, УИХ-аас, Засгийн газраас юу хийх бол гэж хүлээх биш "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дөрөө хоршиж, хамтран ажиллавал ихээхэн үр дүнд хүрч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй илүү гарсныг нь экспортлох боломжтой гэж үзэж байна." гэсэн юм. 

                 "Найнги хүнс" ХХК хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай 

Орон нутгийн хүн амыг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой  "Найнги хүнс" ХХК нь фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Чойбалсан хотын төвөөс 8 км зайд байрладаг Өлзийт фермерийн аж ахуй сүү, махны чиглэлийн симментал үүлдрийн 200 орчим үхэртэй. Гойд ашиг шимтэй үхрээр сүргийн бүтцийг сайжруулах, малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, улмаар үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байна.    

Сүүний үйлдвэр - Хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламжтай, уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан арваад нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 

                 Мах боловсруулах "Вайт групп" бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой

"Вайт групп" 10 гаруй жилийн турш мах боловсруулж, аймгийнхаа төдийгүй нийслэлийн хэрэгцээнд ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Жилдээ 3-4 мянган тонн хонь, үхэр, адуу, ямааны мах нийлүүлэх хүчин чадалтай, Орос болон Хятадын зах зээлд маш ойр, дэд бүтэц сайн хөгжсөн нь цаашид экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа. 

          Тал нутгийн эрүүл, чанартай, амттай мах нийлүүлэгч "Талын таван өндөр трэйд" ХХК

Монголын тал нутгийн цэвэр, органик, эрүүл, амтат, дэлхийн стандартад нийцсэн  махаар дотоодын хэрэглэгчдээ хангахаас гадна Европ болон Азийн орнуудад экспортлох зорилготой "Талын таван өндөр трэйд" ХХК хоногт 200 бод 500 бог мал нядлах хүчин чадалтай. 

Мах нийлүүлдэг гэрээт малчдаар дамжуулан шууд бэлчээрээс малын гарал үүслийн бичиг баримттай үхэр, хонь, ямаа, адууг татан төвлөрүүлдэг. Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ мал эмнэлгийн иж бүрэн лабораторитой бөгөөд мах худалдан авах үеэс эхлээд бүх шатны дамжлагын шинжилгээг бүрэн хийж гүйцэтгэдэг гэдгээрээ онцлогтой.  



1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.124.223
2022/11/04
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .L[email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
213.87.162.136
2022/11/04
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Зургаадугаар сард ихэнх нутгаар бороотой байх төлөвтэй байна 8 цагийн өмнө
Б.Соёл: Уурхайгаа булаалгасан дөрвөн жилийн хугацаанд нэг минь амь насаа алдсан, эцэст нь үнэн ялж бид уурхайгаа буцаан авлаа 12 цагийн өмнө
Пауэрлиптингийн тамирчин Ц.Баярхүү дэлхийн аварга боллоо 12 цагийн өмнө
11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэв 15 цагийн өмнө
Малдаа яваад алга болсон 13 настай хүү эсэн мэнд гэртээ иржээ 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар дулаарна 16 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна Өчигдөр
Танилц: ИНЕГ-ын зардлаар суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 11 ХҮН Өчигдөр
ОБЕГ: Гал түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
“Оюутан цэрэг” хөтөлбөрт анх удаа 1500 оюутан хамрагдаж байна Өчигдөр
С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна Өчигдөр
Сэтгүүлчид: Боловсролын зээлийн сангийн асуудалд Засгийн газар дорвитой алхам хийх ёстой Өчигдөр
Зургаан настай А.Оюунтөгс: Бие биетэйгээ сайхан харилцаж, эв найртай байхыг хайр гэдэг Өчигдөр
Омикроны дэд хувилбар ахмадууд хүндээр тусаж байна Өчигдөр
Баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас орж, сэрүүвтэр байна Өчигдөр
Д.Гарди: Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, айдас алга 2023/05/26
Ц.Магалжав: Э.Оюунболдоос допинг илэрсэн, олон түмэн бөхөө дэмжихдээ өөгшүүлмээргүй байна 2023/05/26
​Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр 32 мянган ам.долларын зээлээ төлжээ 2023/05/26
Залилан хийсэн иргэн: Байр түрээслэх, машин авах гэж байгаа хүмүүсээс урьдчилгаа авч залилдаг байсан 2023/05/26
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр БЗС-гийн мэдээлэл нийтэд ил болмогц зээлээ төлжээ 2023/05/26