УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нар хоёр биенийхээ булхайг дэлгэв

Ц.Цэрэнбадам
2022/11/03

УИХ-ын гишүүүн Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нар бие биенийхээ талаар маш ноцтой үгсийг хэллээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг төрийн бүх сангаас зээл авсан хүн Сангийн сайд хийж болохгүй гэж  шүүмжлэв. Хариуд нь Сангийн сайд Б.Жавхлан өөрийн нь хүний төсөл санхүүжилтийг батлахгүй болохоор Ц.Даваасүрэн гишүүн шантаажилж байна гэх утгатай үгсийг бие бие рүүгээ шидэлцсэн. 

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналтай байна. 2023 оны Төсвийн тухай хуулийг дагасан хуулиуд дотор нэг тогтоол байгаа. Тухайн тогтоолын хоёр дахь заалтад “Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлөх” гэсэн заалт бий. Б.Жавхлан чи хамгийн их Хөгжлийн банкийг үймүүлсэн. Чиний менежер  зээлийн газрын дарга хийсэн, чиний танил хүүхэн зээлийн санхүүжилтийн хэлтсийн  захирал хийсэн. Батхүү захиралтай Жавхлан сайдын авгай Чингис банкийг хамтран эзэмшдэг. Энэ хамтран эзэмшдэг компани руугаа Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийг хийгээд одоо байхгүй болсон. Энийг хэн төлөх вэ. Чи хаана банк байна, хаана сан байна бүгд рүү нь гараа дүрж байна. ЖДҮ ч тэр, бичил санхүүжилтийн сан ч тэр, Төрийн банк ч тэр зээл шилжүүлнэ. Одоо төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийг зээлийн хүүгийн суутгал гэж төсөвлөдөг. Арилжааны банкуудын зээлийн хүүгйн зөрүүг олгож банкуудын захирлыг удирдаж байна. Хэн, ямар зээл авч байгааг шалгах хэрэгтэй.  Зээлээр мэргэшсэн ийм хүн Сангийн сайд хийгээд өнөөдөр бүх зүйлээр луйвар хийж байна. Миний ярьж байгаа зүйл худлаа бол чи намайг Их хурлын Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг Түр хороо хянах хэрэгтэй. Ингэсний дараа Хөгжлийн банкны зээлийг төлөх тухай асуудлыг  ярих хэрэгтэй. Ийм ёс зүйгүй юм байж болохгүй. Хэрвээ Хөгжлийн банкны зээлийг төр баталгаа гаргаад төлөх юм бол хэн ч зээлээ төлөхгүй. Эцэс сүүлд нь энэ банкаа дампууруулаад алга болно гэсэн юм.

Үүний дараа Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн үед Ц.Даваасүрэн гишүүн  намайг их доромжилж, гүтгэлээ. Би зөндөө тэвчлээ. Ц.Даваасүрэн гишүүн олон удаа парламентад суусан туршлагатай гишүүн. Харамсалтай нь, парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашигладгийг цөмөрсөн туршлагаараа харуулж байна. Төсөвтэй, Засгийн газрын бондтой асуудалд би тодруулга мэдээлэл хийнэ. Гэхдээ яг одоо үг хэлэх цаг богино учраас өөр зүйл ярья.

Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд тоглож гүйдэг. Цаанаа ямар байдгийг нь мэддэг хүний хувьд харамсаж байна. Сүүлийн үед юу болж байгааг нь ганц нэгээс нь хэлэхээс өөр арга алга. Танхимд хэлээд байх зүйл уг нь биш.

Ц.Даваасүрэн гишүүн 2012-2020 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа улс төр судлаач Ц.Гансүх гэх залууг “Дарханы арьс шир цогцолбор” ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Монгол Улс жилдээ 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж 13-14 сая ам.долларын үнийн судалгаа мэргэжлийн холбоодод бий.

Монгол Улсад богийн сая ширхэг арьс боловсруулахад 3-4 сая долларын тоног төхөөрөмж шаардлагатай. 10 сая арьс шир боловсруулах үйлдвэр 4.4 сая болж тоо нь буурсан. Хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. Хуучин ТЭЗҮ-гээр зөвхөн тоног төхөөрөмж нь 30 сая доллар, барилга байгууламж нь 60 сая доллар болох байсан. Харин одоо 156 сая евро болж нэмэгдсэн. Гишүүн маань эрчим хүчний мэргэжилтэй ч гадаадад очиж, зургаа дараад эхэлсэн. 160 сая еврогоос 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гэх хүсэлтээ ирүүлсэн. Хуулийнхаа дагуу эрсдэлтэй тул боломжгүй. Бодит байдал дээр ТЭЗҮ нь хэт зөрүүтэй байна гэх хариуг өгнө. Таны яриад байдаг үнэлэмжээр бодит, үнэн, шударга байдал гэж энэ үү. Таны хийж буй зүйлийн нэг хэсгийг нь л хэлж байна гэлээ. 


10
angry
2
care
15
haha
3
liked
2
love
6
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19