"Экспортыг дэмжих төсөл"-ийн сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

Ц.Цэрэнбадам
2022/11/07

“Экспортыг дэмжих төсөл”-ийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сараас Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөлтэй хамтран “Түншлэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Уул уурхайн бус экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгох Үнэлгээний хорооны хурал баасан гарагт боллоо. 

Өнөөдрийн хурлаар бэлэн хувцас болон ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мэдээлэл технологи, мах, махан бүтээгдэхүүн болон жимс жимсгэнэ боловсруулах салбар, чиглэлийн нийт 20 аж ахуйн нэгжийн төсөлтэй танилцсан. 2023 оныг дуустал хэрэгжих энэхүү төсөл өнөөдрийн байдлаар 23 аж ахуйн нэгжид 5.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад байгаа юм. 

Тус төсөл экспортын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах, маркетингийн үйл ажиллагаа, цахим худалдааг дэмжих, бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ баталгаажилт зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Энэхүү төсөлд хамрагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх, экспортоо нэмэгдүүлэхэд төдийгүй нэн шаардлагатай төслүүдийг цаг алдалгүй, бодит дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломж олгож байна. 


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19