​"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад 20 тэрбум төгрөгөө залилуулсан гэх "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайханы өмгөөлөгч Д.Баттулга өнөөдөр мэдээлэл хийлээ

Ц.Цэрэнбадам
2022/11/07

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад 20 тэрбум төгрөгөө залилуулсан гэх "Номин Холдинг" компанийн захирал Ш.Баярсайханы өмгөөлөгч Д.Баттулга өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь Б.Эрдэнэбат нь Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэх хэргийн мөрдөн байцаалт удаашралтай, мөн уг хэрэгт Б.Эрдэнэбатын өмгөөлөгч н.Цэцгээ прокуроруудад нөлөөлж байж болзошгүй гэж тэд үзэж байгаа аж.

Тэрбээр "Энэ хэрэгт олон өмгөөлөгч аль аль талаас нь ажиллаж байна. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд буюу прокурорын хяналтад байгаа. Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон "Номин Холдинг" компанийн ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан холбогдох албан тушаалтнуудын талаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гомдол гаргаж байгаа.

Ш.Баярсайхан нь 2016 онд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат гэх хүнд 20 тэрбум төгрөгөө өгч залилуулсан. 2019 оноос хойш мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. 2020 онд анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатыг буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оноож байсан. Улмаар давж заалдах болон Дээд шатны шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцсан.

 Мөрдөн байцаалтад буцахдаа "Энэ авсан 20 тэрбум төгрөгийг хэрхэн, юунд зарцуулсаныг тогтоохоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилов" гэсэн асуудал л байсан. Үүний дагуу ШШҮХ-гээс холбогдох дүгнэлтүүд гараад явсан. Гэтэл өнөөдөр 2020 оны есдүгээр сард прокурорын хяналтад ирснээс хойш хэрэг хэт удаашралтай байна.

 Бидний хардах эрхийнхээ дагуу тодорхой гомдол гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт шалгагдаж байгаа хүний өмгөөлөгч нь прокурорын байгууллагад ажиллаж байсан, хяналтын прокурор, хэлтсийн дарга гэх мэт удирдах албан тушаалд байсан хүн энэ хэрэгт оролцож байгаа үйл явц нь Эрүүгийн хуулийн 22-т заасан албан тушаалын байдлаа урвуулах, авлигын гэмт хэрэг байж болзошгүй үр дагавар байна гэж харж байгаа. Хэрвээ ийм асуудал байгаа бол шалгаж өгөөч ээ" гэсэн хүсэлт, гомдол тавьж байна.

 Миний үйлчлүүлэгч Ш.Баярсайхан нь 2016 онд 20 тэрбум төгрөгөө залилуулчихаад 6 жилийн хугацаанд нэг ч төгрөг авч чадаагүй. Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээ өндөр байна. Мөн сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод явж байна. Тиймээс энэ хэрэг шүүхийн шатанд шийдэгдэх ёстой. Шударгаар шийдэгдэх ёстой" гэлээ.



5
angry
0
care
1
haha
0
liked
3
love
4
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19