Тайланд улс руу Монголчууд 30 хоног визгүй зорчих боломжтой

Ц.Цэрэнбадам
2022/11/07

АМЬДРАЛ БОЛ АЯЛАЛ

Хүн хорвоод нэг л амьдардаг. Та өдөр болгон хийдэг зүйлс, очдог газар, амьдардаг орчноосоо уйдаж, юунд ч юм бэ сэтгэл зовж, өөрийгөө стресст оруулаад байгаа юм биш биз?

Энэ бүх асуудлаас бүрмөсөн ангижирч, оюун бодлоо цэгцлэх, амьдралын өөр зорилготой болоход тань туслах хамгийн үр өгөөжтэй бөгөөд зугаатай арга зам бол АЯЛАЛ юм.

 Хүйтний энэ өвлийн улиралд хамгийн тохиромжтой аялах газруудаар мэдээж халуун орнууд орох байх. Тиймээс энэ удаагийн аяллын гол маршрутаар Тайланд улсын хамгийн том арал болох Пукетыг онцолж байна.

 Тайланд улс руу Монголчууд 30 хоног визгүй зорчих боломжтой. Аялалд гарахаасаа өмнө та онгоцны тасалбар болон буудлаа захиалаарай. Мөн зорьсон газрынхаа талаар хангалттай мэдээлэл цуглуулаад, өдөр өдрийн аяллаа төлөвлөөд явбал цаг хугацаа болон зардлаа хэмнэнэ. 

 ПУКЕТ АРАЛ

Пукет бол Андаманы тэнгис дэх Тайландын баруун эрэгт оршдог аймаг ба Пукет болон бусад жижиг 32 арлуудаас бүрддэг. Жилийн дундаж температур нь 32 хэм, чийглэг уур амьсгалтай. Хуурай буюу хүйтний улирал нь арванхоёроос гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үлдсэн найман сар нь халууны буюу борооны улирал байдаг. Өөрөөр хэлбэл Монголын өвөлд Тайландад амрах хамгийн тохиромжтой гэсэн үг.

 Пукет арал олон далайн эрэгтэй ба эрэг бүр өөр өөрийн онцлогтой, өөр өөр насны хүмүүс очдог. Жишээлбэл Сүрин эрэг гэр бүлээрээ жуулчид олон очдог бол Патон эрэг залууст зориулсан үйлчилгээ зонхилсон байдаг.

 Пукет арал нь Тайландын аялал жуулчлалын томоохон бус учир аялагч амрагчдад зориулсан бүхий л үйлчилгээ байдаг, та Далайд шумбаж, завинд чирэгдэж, шүхрээр бууж, гүүрнээс үсэрч, бөмбөгөөр өнхөрч, амьтны хүрээлэн, музей бүү хэл хүйсээ сольсон эрсийн загварын шоуг үзэж, дугуйгаар зугаалж, скүүтэр хөлөглөх, ойр хавийн арлыг сонжиж, Patong эргийн Bangla Road гудамжинд үүр цайтал шоудаж, хийн буугаар буудалцаж, заан унах байтугай заантай цуг усанд орох гээд үзэх юм ихтэй. Ихэнх зочид буудлын хүлээн авахад эдгээрийн гарын авлага байх ба өмнөх өдөр нь урьдчилан захиалгаа өгвөл хоол унаа билет бүгдийг хамтад нь арай хямд үнээр авчих боломжтой.

 Дашрамд дурдахад Тайландын Пукет бол жуулчдын хувьд хамгийн аюулгүй хотуудын нэг  тул та айх аюулгүй аялах боломжтой юм.

 ПИ ПИ АРЛЫН ТОМ ЗАВЬТАЙ АЯЛАЛ

Пи Пи арал нь Пукетын хамгийн том арал бөгөөд завьтай аялал хийхэд их сайхан. Энэ аялал нь нэг хүний 800-1000 бат орчим Үүнд: буудлаас авах, хүргэх үйлчилгээ, Англи хэлтэй хөтөч, шумбах үед хэрэглэгдэх зүйлс болон өдрийн хоол багтдаг.

Арал дээр очоод та өөрийн сонголтоор далай руу шумбах эсвэл далайн эрэг дээр очиж сэлж болно. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг гарах ба энэ үеэр та худалдааны гудамжаар зочилж бэлэг дурсгалын зүйлс худалдан аваарай. Харин худалдан авалт хийхдээ заавал хэлсэн үнийг нь last price хэмээн буулгаж байхыг зөвлөе.

 ЖЭЙМС БОНД АРАЛ

Жэймс Бонд арал нь Пукетийн зүүн хойд хэсэгт байрладаг. Алдарт Жэймс Бонд цувралын The Man with the Golden Gun ангийн зураг авалтын хийсэн учраас ингэж нэрлэжээ. Энд хийлдэг завиар сарьсан багваахайн арал руу аялж, чөлөөт цагаараа далайд сэлж мөн арлаас худалдан авалт хийх боломжтой. Энэ аялал нь өдрийн хоол болон бусад үйлчилгээ багтаад 1300 бат болно. 

 Нэгэн сайхан мэдээ дуулгахад МИАТ компани Пукетийн чиглэлд шууд нислэг 12-р сарын 1-нээс эхлэн хийхээр болсон байна.

 

Мөн та бүхэнд Пукет аралд дээр сонирхож болох бусад газруудын мэдээллийг хүргэж байна.

 Пукет Симон Карабет (Phuket Simon Carabet)

 

Гялалзсан хувцас, толгойн гоёлтой бүжигчидтэй тансаг кабаре шоуг санал болгодог театр. Өдөр бүр оройны 6 цагаас 10 цаг хүртэл цаг тутам шоу үзүүлдэг байна.

 Хуучин Пукет хот

Пукет хотод хийх хамгийн чухал зүйлсийн нэг бол Хятад-Португалийн хэв маягаар баригдсан олон өнгө бүхий байшин, Тайландын үндэсний хоолтой ресторан, кофе шоп, Буддын шашны сүм, Хятадын бунхан, тэр байтугай зарим музейтэй Хуучин Пукет хотод зочлох явдал юм. Энэ нутгийн хамгийн алдартай хэсэг нь хотын төв ба Талангийн зам юм.

 Пукет зааны сургалтын байр

Жуулчид Пукет зааны дархан цаазат газрын заануудтай хамт тэндхийн ажилчдын тусламжтайгаар усанд орох боломжтой. Амьтдын тухай боловсролын мэдээлэл өгөх англи хэлтэй хөтчүүд байдаг. Нэмж дурдахад та ойролцоох наран шарлагын газар, ширэнгэн ойг үзэх боломжтой.

 Бангла гудамж

Бангла Вакинг стрийт гэж нэрлэгддэг энэ зам нь Пукетын шөнийн амьдралын гол цөм юм. Нар жаргасны дараа замын хөдөлгөөнийг хааж, гудамжны жүжигчид, гудамжны худалдаачид, баар цэнгээний газар, насанд хүрэгчдийн зугаа цэнгэлийн газар болж хувирдаг.

 Пукет аквариум

Муэанг Пукет дүүрэгт байрлах энэхүү газар нь далайн гахай, дугонг, яст мэлхий, яст мэлхийн ангаахайг аврахад төвлөрсөн усан доорх туннель, Пукет далайн биологийн төвтэй.

 Сармагчин толгой

Toh Sae Hill гэгддэг энэ бол Пукет хотын хамгийн өндөр толгод юм. Гурван ариун бурхныг залдаг бунхан түүний ёроолд байдаг тул хүмүүс азын сугалааны дугаар асуухаар их ирдэг.

 


2
angry
0
care
2
haha
3
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19